Иргэдийг бухимдуулж, талцуул сан төсвийн тодотголыг өнгөрсөн баасан гаригт батал лаа. Ингэхдээ Монгол Улсын 2015 оны төсвийн орлого, зарлагыг тус бүр 906 тэрбум төгрөгөөр бууруулахаар тодотголыг өргөн мэдүүлсэн ч энэ оны нэгдсэн төсвийн нийт орлогыг зургаан их наяд 632 тэрбум 600 сая төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 27.6 хувь, нэгдсэн төсвийн нийт зардал долоон их наяд 837 тэрбум 400 сая төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 32.7 хувь тай тэнцэж байхаар баталлаа. Нэгдсэн төс вийн нийт алдагдал нэг их наяд 204 тэр- бум 800 сая төгрөг буюу дотоодын нийт бүтээг дэхүүний таван хувьтай тэнцүү байгаа юм.
Засгийн газраас эдийн засаг хүндрэлтэй байгаатай холбогдуулан төрийн зарим байгууллагыг нэгтгэх, татан буулгах, аж ахуйн тооцоонд шилжүүлж төсвөөс гаргах болон яам, агентлагийн орон тоог 15 хувиар бууруулах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр боллоо. Энэ хүрээнд энэ оны төсвийн урсгал зардлыг 18.5 тэрбум төгрөгөөр төсвөөс санхүүждэг байгууллагын тоог 56, төрийн албан хаагчдын орон тоог 1669 хүнээр бууруулж байгаа юм. УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд хэм нэлтийг улстөрчид өөрсдөөсөө эхлэх хэрэгтэйг уриалж, шатахууны зардлаасаа татгалзсанаар 500 гаруй сая төгрөг хэмнэж бай- гааг мэдээлсэн. Тэгвэл улс төрийн албан ту шаалтнуудын бичиг хэрэг, тээвэр шата- хуун, шуудан холбоо, ном хэвлэл, гадаад дотоод томилолт, тойрогт ажиллах, зочин төлөөлөгч хүлээн авах зардлыг таван хувиар бууруулж, 462 сая төгрөг хэмнэхээр төсөвт тусгалаа. Засгийн газрын шинэ бүтцийн дагуу зарим агентлагуудын урсгал зард- лыг бууруулахаар боллоо. Тодруулбал, Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайд болонгуут татан буугдсан Цөмийн энергийн газрын бодлого боловсруулах төвшний 25 хүнийг Цөмийн энергийн комисс, цацраг идэвхт ашигт малтмал ашиг лах, цацрагийн аюулгүй байд лыг хангах үйл ажиллагаанд хяналт тавих, цацрагийн үүс гүүрийг улсын хэмжээнд төвлө рүүлэн хадгалах чиглэлийн 35 орон тоог мэргэжлийн хяналтын байгууллагад, бодлогын асуудал хариуцсан хоёр хүнийг Уул уурхайн яаманд, тусгай зөвшөөрөл олгох асуудлыг хариуцдаг байсан зургаан ажилтныг Ашигт малтмалын газарт шил- жүүлж, орон тоог 28-аар, урсгал зардлыг 1.1 тэрбум төгрөгөөр бууруулжээ. Түүнээс гадна Хилийн боомтын нэгдсэн захиргааг татан буулгаж, боомтын хэвийн үйл ажиллагааг хангах чиг үүрэгтэй үйлчилгээний 128 орон тоог Гаалийн ерөнхий газрын харьяа байгууллагуудад шилжүүлжээ.
Өмнөх Засгийн газрын үед хэрэгжүүлж байсан зарим эдийн засгийн урамшуулалыг төсвийн тодотголоор танахаар шийджээ. Тэр дундаа хөдөө аж ахуй, эрчим хүчний сал- барт олгодог урамшууллын хэмжээг 27.9 тэрбум төгрөгөөр бууруулахаар төсөлд тусгажээ. Жишээ нь, УИХ-аас үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих зорилгоор малчид дотоодын компанид тушаасан бог малын арьс тутамд 3000, адуу, үхрийн ширэнд 15 мянган төгрөгийн урамшуулал олгохоор болж өнгөрсөн онд гэхэд 18 тэрбум төгрөг төсөвт суулгаж байжээ. Гэвч энэхүү арга хэмжээ төдийлөн амжилттай болоогүй юм. Тиймээс үүнд зарцуулдаг мөнгийг 2.4 тэрбум төгрөг болгон багасгажээ. Дотоодын арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг Засгийн газраас бодлогоор дэмжиж хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олгоход зориулж, 140 тэрбум төг рөгийн Засгийн газрын бонд гаргах тогтоолыг УИХ 2012 онд баталж байсан. Эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг харгалзан үзэж, энэ онд арьс, ширний урамшуулалд олгох мөнгийг есөн тэрбумаар танасан байна.
Ерөнхий сайд цалин тэтгэврийг нэмэхгүй гэж чуулганы танхимаас мэдэгдсэн ч олон нийтийн эсэргүүцэл түүнийг хэлсэн амнаасаа буцахад хүргэсэн. Засгийн газраас иргэдийн цалин нэмэх бодлого барихаасаа илүүтэй одоогийн ажлын байрыг хадгалах, иргэдийн орлогыг өнөөгийн төвшинд нь барих чиглэлд анхаарна гэж мэдэгдэж байв. Гэвч МҮЭХ, Ажил олгогч эздийн холбоо, Хөдөлмөрийн яамны хамтарсан гурван талт хэлэлцээрийн хүрээнд 103 тэрбум төгрөгийг нэмж тусгахаар болсон юм. Төрийн албан хаагчдын цалинг нэ мэхэд 90 тэрбум, 13 тэрбум төгрөг нь тэтгэвэр, тэтгэмжийг нэмэхэд зарцуулах аж. Харин хэдэн сард аль салбарынхны ца- линг эхэлж нэмэх вэ гэдгээ Хөдөлмөрийн яам, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монго лын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо хэлэлцээр хийж эцэслэх юм.
Засгийн газраас хүүхдийн мөнгө, одонтой эхчүүд, жирэмсэн эмэгтэйчүүдийн мөнгийг танах санал гаргасан нь эхнээсээ олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарсан. Ерөнхий сайд хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт олгох нь зүйтэй гэсэн саналтай байсан ч УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд аавын хүүхдийг алагчлах шаардлагагүй бүх хүүхдэд олгох ёстойг удаа дараа сануулж байлаа. Тиймээс ч МАН-ын шахалт олон нийтийн хүсэлтийн дагуу 0-16 насны хүүхдүүдэд сар бүр 20 мян- ган төгрөгийг үргэлжлүүлэн олгохоор боллоо. Түүнээс гадна хамгийн бага хүүхэд нь 18 нас хүрсэн бол одонтой эхийн мөнгийг өгөхгүй байх тухай санал гарсан ч мөн л олонхийн дэмжлэг авсангүй. Тиймээс тө сөвт 19.4 тэрбум төгрөгийг нэмж суулгаж, иргэдийн талцуулсан асуудлыг нэг мөр шийдлээ.
Ц.ОЮУНТУНГАЛАГ
Монголын үнэн