Өнгөрсөн оны есдүгээр сард Дорнод аймагт таксины жолооч хүчиндсэн хэрэг гарчээ.
Тодруулбал, тус аймгийн Хэрлэн суманд жолооч Э-г такси үйлчилгээнд явж байхад нь Сансар гэгч нь Хэрлэн сумын 3 дугаар багт байрлах оршуулгын газарт хүргүүлэхээр яваад буцах замдаа Э-г зодож, хутга, автомашины түлхүүр зэргийг зэвсгийн чанартай ашиглан айлган сүрдүүлж, хүч хэрэглэн танхайрч,
улмаар давтан үйлдлээр хүчиндсэн гэмт хэрэгт Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.3-т зааснаар, мөн тус хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар тус тус яллагдах бүрэн үндэслэлтэй гэж үзэн 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 05/205 дугаартай яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.
Анхан шатны шүүх 2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 13 тоот шийтгэх тогтоол гаргаж, шүүгдэгч Ц.Сансарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.3-т зааснаар 6 жил, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 5 жил 1 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлзх нийт ялын хугацааг 7 жил 6 сарын хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Эх сурвалж: www.uls.mn