Comment.mn

Байгаль хамгаалагчийн 4 байрыг нийслэлийн өмчид бүртгэн авлаа

Байгаль хамгаалагчийн 4 байрыг нийслэлийн өмчид бүртгэн авлаа

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан болж хөрөнгө бүртгэн авах тухай, Орон нутгийн өмчит үйлдвэрийн газруудын дүрэм батлах тухай асуудлуудыг хэлэлцэн баталлаа. Хуралдаанд асуудлыг нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа танилцууллаа.

Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас хэрэгжүүлж  байгаа “Бүх нийтийн боловсролын үр дүнд түргэн хүрэх санаачилгын түншлэл” төслийн хүрээнд Дэлхийн банкны буцалтгүй тусламжийн хөрөнгөөр Багануур дүүргийн 3 дугаар хороонд баригдсан нийт 3 тэрбум 466 сая 791 мянган төгрөгийн үнэ бүхий 640 хүүхдийн суудалтай сургуулийн барилга байгууламж, нийтийн эзэмшлийн хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, Багануур дүүргийн 125 дугаар сургуульд эзэмшүүлэх эрх олголоо.

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны Саалийн ам, Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны Баянголын ам, Улиастайн зүүн салааны ам, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны Санзайн амуудад баригдсан нийт 107 сая 740 мянган төгрөгийн өртөг бүхий байгаль хамгаалагчийн 4 байрыг нийслэлийн өмчид бүртгэн авч, Нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газарт эзэмшүүллээ. Шинээр баригдсан  байгаль хамгаалагчийн 4 байр нь батлагдсан нэг зургаар баригдсан бөгөөд нийт 36 мкв талбайтай нэг давхар барилга юм.

Мөн хуралдаанаар Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар, Зураг төслийн хүрээлэн, Гэрлэх ёслолын ордон, “Асгат” ОНӨААТҮГ, “Багачууд хүнс” ОНӨААТҮГ, “Өсвөр үс хүнс” ОНӨААТҮГ, “Хүнс хангамж”ОНӨААТҮГ, “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨААТҮГ-уудын дүрэм баталлаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ

Эх сурвалж http://www.info.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.