Ц.Мянганбаярын “Монгол газар” компани дампуурлаа зарлахаар болжээ. Тодруулбал, тус компани дампуурлын хэрэг үүсгүүлэх тухай хүсэлтээ Дүүргийн Иргэний хэргийн хоёрдугаар шүүхэд гаргасан байна. Шүүх хүсэлтийг энэ сарын 20-нд шийдэж, төлбөрийн чадваргүйд тооцжээ. Ингэснээр компаниас авлагатай аж ахуйн нэгж, байгууллагууд шүүхэд нэхэмжлэл гаргаж, компанийг дахин хөрөнгөжүүлэх, эсвэл дампуурсанд тооцох эсэх саналаа өгөхөөр болсон нь энэ аж. Улмаар тус компанийн дампуурлыг зарлах хурал ирэх хоёрдугаар сарын 11-нд Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхэд товлогджээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар “Монгол газар” компани нь нийгмийн даатгалд 10, Монголбанкинд 30 тэрбумын өртэй гэнэ. Мөн Японы Иточу компанид 300 тэрбум төгрөгийн өртэй гэсэн мэдээлэл цацагдаж байсан юм.
Эх сурвалж : uls.mn