Comment.mn

МИАТ-ийг самралцсан Ё.Энхтєр Зам, тээврийн яаманд дэвших нь шударга явдал уу

7db20c4ccd6209f6bigЗТЯ-ны Нислэг техникийн осол зєрчлийг шинжлэн шалгах албаны даргын зєєлєн суудалд Ё.Энхтєр хэмээх буруу гарын эр суухаар дээгvvр доогуургvй гvйж байгаа аж. Ё.Энхтєр гэж хэн бэ гэдгийг нисэхийнхэн даанч нэг андахгvй гэх юм билээ. Тэрээр ємнє нь МИАТ компанийн техникийн захирлаар ажиллаж байхдаа ихээхэн гай тарьсан нєхєр гэнэ. Ё.Энхтєр Монголын агаарын тээврийн чєдрийн ганц, монголчуудын гадаадад хєл дvvжлэх унаа болсон 60 сая “ногоон”-ы vнэтэй “Аэробус А310-300” онгоцыг 1998 онд их засвар хийх нэрээр цаашид ашиглахын аргагvй болгон эвдсэн гэдэг.

Товчхондоо нуухыг нь авах гээд нvдийг нь сохолсон хэрэг л дээ. Тvvнээс хойш тэр онгоц агаарт дахин хєєрсєнгvй. 60 сая ам.долларын vнэтэй тєрийн ємчийг Ё.Энхтєр тэргvvтнvvд ийнхvv нугасалжээ. Ё.Энхтєрийн балаг vvгээр дуусахгvй. 2004-2005 оны vед МИАТ компанийн эзэмшилд байсан таван ширхэг “Ан-24” онгоцыг мєн л засвар хийх нэрээр Украинд аваачаад нэг бvрийг нь 50 мянган “ногоон”-оор зарсан хэрэгт Ё.Энхтєр хамгийн ихээр гар дvрсэн гэлцдэг. Тэр vед Мэргэжлийн хяналт эрхэлсэн сайд байсан Д.Дорлигжав уг асуудлыг тусгай ажлын хэсэг гарган шалгаж тогтоосон баримт ч байдаг юм билээ. Улсын vнэтэй цайтай ємчийг хуучин жийпний vнээр зарлаа гээд тухайн vедээ дуулиан шуугиан болж байж. Энэ хэрэг хэдийгээр хууль хяналтын байгууллагаар явсан ч эцсийн эцэст МИАТ л хохирч vлдсэн тvvхтэй. Харин хэргийн эзэн мань Ё.Энхтєр сохорсон биш завшив гэгчээр ажилгvй байсан хугацааны цалин нэрээр 200-гаад сая тєгрєг халааслаад vлджээ. Ё.Энхтєрийг Зєвлєлтийн онгоцонд єстэй, нэг нvдээрээ ч vздэггvй хvн хэмээн нисэхийнхэн ярилцдаг нь энэ мэттэй холбоотой болов уу. Зєвлєлтийн онгоц амархан эвдэрдэг гэх зохиомол яриа гаргаж, зарим vед тийм эвдрэлийг зориудаар бий болгох муу аргыг удаа дараа сэдэж хэрэгжvvлсэн тухай баримтыг нисэх бvрэлдэхvvн єгvvлж байна. Нэг ёсондоо хорлон сvйтгэх ажиллагаа хийж байжээ гэсэн vг. Говь-Алтайгаас Улаанбаатар руу нисч байсан онгоцны ахмадын гишгvvр доогуур банз хийж гацаасан, Улаанбаатараас Ємнєговийн чиглэл рvv ниссэн онгоцны гал унтраах системийг нь салгаснаас галын дохио єгч Дундговьд буусан, онгоцны єрєєсєн хєдєлгvvр агаарт зогсох зэрэг хорлонт vйлдэл тvvнийг техникийн захирлаар ажиллаж байхад цєєнгvй гарч байсан баримт бий.

Даварсаар даварсаар Дагвын орон дээр гэдэг шиг эцэстээ онгоц нисгэх, нисгэхгvйг зєвхєн Ё.Энхтєр л мэддэг болсон гэх. Тэрээр Олон улсын онгоц барьцаалан шантаажилж байхад нь салбарын сайд Х.Баттулга бараг л тусгай ажиллагаа зохион байгуулж байж, тэднийг “Чингис хаан” нисэх буудлаас хvчээр зайлуулж, Олон улсын нислэг саатуулдаг тэрхvv ноцтой арга барилаас сая нэг салсан гэдэг. Хамт ажилладаг нєхдийнх нь хэлэхээр бол Ё.Энхтєр зан араншингийн хувьд жинхэнэ танхай бvдvvлэг нэгэн аж. Ажилтнуудаа элдвээр доромжилж харааж зvхэх энvvхэнд. Тэр ч байтугай дургvйгээ хvрвэл зодохоосоо ч сийхгvй. Техникч Б-г элэг рvv нь дэвсч зодсоноос хэдхэн хоногийн дараа тэр залуу нас барсныг нисэхийн­­хэн Ё.Энхтєрд зодуулснаас болсон гэх юм билээ. Ийм л нэг бvтэлгvй нєхєр яаманд дарга болж дэвшихээр санаа шулуудсаныг Н.Тємєрхvv сайд эрхбиш гадарлаж байгаа болов уу гэж нисэхийнхэн сэмхэн ярилцаж байгаа аж.
Эх сурвалж:Өглөөний сонин

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.