Эмнэлгийн байгууллагын ор, тєсєв хvрэлцээ муутай хэмээн хаа сайгvй муулж, чичлэх болсон. Гэвч энэ салбарыг єєд нь татъя гэхээсээ илvvтэй уруудуулан доройтуулах шийдвэрvvдийг тєр, засгийн удирдлагууд гаргасаар байгаа нь тун ч хачирхалтай.
Уг нь эрvvл мэндийн салбарыг урьд нь эрvvлийг хамгаалахынхан гэдэг байсан. Гэтэл єдгєє эрvvлийг хамгаалахынхан маань эрvvлжvvлэхийн ажилтнууд болж хувирчээ.
Єєрєєр хэлбэл 2013 оны долдугаар сарын 5-нд УИХ-ын чуулганаар “Согтууруулах ундаа хэтрvvлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрvvлжvvлэх тухай хууль”-д нэмэлт єєрчлєлт оруулахдаа эрvvлжvvлэх vйл ажиллагааг эрvvл мэндийн байгууллага хариуцан гvйцэтгэхээр заасан.
Тvvнчлэн хуулийн 5.1-д зааснаар єєрийн vйлдлийг удирдан хянах чадваргvй болтлоо согтсоны улмаас хаана байгаагаа, мєн очих газраа мэдэхгvй болсон, ухаангvй унасан, цаашлаад энэ байдлаасаа болж єєрєє осол гэмтэлд єртєж болзошгvй болсныг нь vндэс болгон цагдаагийн алба хаагч уг иргэнийг эрvvлжvvлэх vйлчилгээ vзvvлэх vvрэг бvхий эмнэлгийн байгууллагад хvргэж єгнє гэж заажээ. Мэдээж хуулийн заалтыг хэрэгжvvлэхийн тулд эрvvлжvvлэх vйл ажиллагааг цагдаагийн байгууллага хариуцан гvйцэтгэхээ больж, архи согтууруулах ундааны зvйл хэтрvvлэн хэрэглэсэн иргэдийг эрvvлжvvлэх гэдэг ойлголтгvй болсон гэсэн vг.
Тvvгээр ч зогсохгvй 2014 оны нэгдvгээр сарын 1-ний єдрєєс эхлэн Цагдаагийн албаны тухай шинэ хууль хvчин тєгєлдєр vйлчилж эхэлсэнтэй холбогдуулан уг хуулийг дагаж мєрдєх журмын тухай хууль батлагдан гарсан. Ингэснээр эрvvлжvvлэх vйл ажиллагааг эмнэлгийн байгууллагад шилжvvлэн єгсєн. Vvний дагуу салбар буюу Эрvvл мэндийн яамны зvгээс єєрийн эрх мэдлийн хvрээнд аймаг, дvvргийн эрvvл мэндийн газар, нэгдсэн эмнэлэгт архины хордлого тайлах ор ажиллуулах албан тоотыг хvргvvлж, мэргэжил арга зvйгээр хангаж ажиллахыг vvрэг болгосон бєгєєд архины хордлогын мэдээг долоо хоногт хоёр удаа авч мэдээллэх, стандартад нийцсэн vйлчилгээ vзvvлэх гэх зэрэг арга хэмжээ авч хэрэгжvvлсэн байдаг. Энэ бол эрх мэдэлтнvvд, албан тушаалтнуудын “сохор” гэж хэлж болохоор шийдвэр байсан гэдэг нь єдгєє нийгэмд харагдаж байна. Тиймээс энэ бvхнийг ил болгох vvднээс бид Яаралтай тvргэн тусламжийн тєв буюу “103”-ынхантай хамт дуудлаганд явж, нєхцєл байдалтай танилцсан юм.
Тангараг єргєсєн “супермэн”-vvд
Євчиндєє шаналсан иргэдийн хувьд хамгийн найдвартай туслагч, зєвлєгч нь “103”-ынхан. Гэхдээ тэднийг дуудлаганд хэтэрхий удаан ирдэг гэх гомдол байнга шахам гардаг. Хэн нэгний амийг аврахын тєлєє дуут дохиогоо хангинуулж, ногоон гэрлээ анивчуулан давхих тvргэний машин замын тvгжрэл, хаягийн тодорхой бус байдал зэргээс болоод тодорхой хэмжээгээр цаг алдах тохиолдол бий. Тэгвэл одоо бол замдаа согтууруулах ундаа хэрэглэчихээд єєрийгєє хянах чадваргvй болсон нєхдийг аврах дуудлаганд ч бас явж байна.
Манай сурвалжлах баг Яаралтай тvргэн тусламжийн жижvvрийн эмч Э.Энхболд болон жолооч С.Энхсайхан нартай хамт “vvрэг” гvйцэтгэхээр болсон. Хамгийн тvрvvнд Чингэлтэй дvvрэгт буюу УИД-ийн хойно байрлах дэлгvvрт єєрийгєє авч явах чадваргvй согтуу эрэгтэй байна гэх дуудлага ирсэн байв. Биднийг очиход анх дуудлага авсан цагдаа нар согтуу иргэнийг эмч болон жолоочид хvлээлгэн єгсєн. Угаасаа цагдаа нарын vvрэг нь энэ. Дуудлага ихтэй учраас эмч нарт нь хvлээлгэж єгсєн бол боллоо л гэсэн vг.
Эмч болон жолооч нь тvvнийг цагдаагаас хvлээн аваад 103-ын машинд суулгах vед тэр ємдєндєє шээчихэв. Vнэндээ хамт явж байсан бидний хувьд хэлэх ч vг олдсонгvй. Хэрвээ єєрийн нvдээр хараагvй бол “эмнэлгийн машинд согтуу нєхєр шээчихлээ” гэхэд итгэхгvй байсан байх. Гэвч энэ бодит vнэн. Тvvний даралт болон зvрхний цохилтийг нь хэмжиж vзээд, нэр, хаяг, гэр бvлтэй нь холбогдох утасны дугаар зэргийг эмч асуухад хариу хэлсэнгvй.
Харин ч машинаас буух гэж зvтгэх нь энvvхэнд. Нэгэнт нэр, хаягаа хэлэхгvй байгаа тохиолдолд дуудлагын эмч тухайн дvvргийн эмнэлэгт нь хvргэж, хvлээлгэн єгєх vvрэгтэй. Тиймээс бид тvvнийг Чингэлтэй дvvргийн нэгдсэн эмнэлэгт хvргэж єгєхєєр болов. Энэ эмнэлгийн хаалгаар орсон л бол согтуу эр євчтєн гэх нэр зvvнэ.
Биднийг очиход эмнэлгийн “Хvлээн авах” тасгийн жижvvр эмч vзлэг хийж байлаа. Харин согтуу “нєхрийг” сувилагч, асрагч нар нь хvлээн авч дахин vзлэг хийж, даралт, зvрхний цохилт зэргийг нь хэмжиж эхэлсэн. Мєн л гэрийнхэнтэй нь холбогдох утасны дугаар асуулаа. Мань эр хариу хэлсэнгvй. Харин ч дуу дуулж, сувилагчийн гарыг тvлхэн, vзлэг хийхэд нь эсэргvvцэн, загнаж эхлэв. Асрагч нь амьхандаа л тvvнийг тайвшруулж, чимээгvй байхыг сануулав. Яагаад гэвэл хажуугийн єрєєнд нь “Сэхээний тасаг”-ийн євчтєнvvд бий аж. Ийм дvр зураг дvvргvvдийн эмнэлгvvдэд байнгын байх болжээ. Тvvгээр ч зогсохгvй энэ vеэр єєр бусад дуудлагаар ирсэн болон єєрсдєє ирж буй євчтєнvvд согтуу эрээс сэжиглэн ихэд бухимдах аж. Эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнуудад уурлан “Та нар наад согтуугаа цагдаад нь єгєєч. Євчтэй хvний дэргэд гудамжны согтуу авч ирлээ. Ямар муухай vнэртэй юм бэ. Шээчихсэн байгаа юм биш vv. Євчтєн, архичин хоёроо ялгадаггvй юм уу” гэх зэргээр загнаж байв. Євчтєнvvдийн хувьд ингэж хэлэхээс аргагvй. Нас биед хvрчихсэн хvний шээс, хэдэн єдєр уусан нь мэдэгдэхээргvй архины нэвширсэн vнэр хоёр хамар цоргиж байхад хэн таатай хандах билээ. Тэгээд ч хамгийн цэвэр ариун байх ёстой эмнэлгийн байранд энэ vйл явц болж буй нь олон нийтийг цочроосоор байна.
Х.Чинзориг: Архинд донтогсодыг дэмжсэн шийдвэр болсон
Биднийг очиход тус эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч эрхлэгч Х.Чинзориг байсан бєгєєд тvvнтэй хэсэг хором ярилцсан юм.
-Эмнэлгийн байгууллага согтуу иргэдэд vйлчилж байгаа нь иргэдийн хувьд нэлээд хvндрэл vvсгэж байгаа болотой. Яг эмнэлгийн ажилтнуудын хувьд бэрхшээл аль хэр байна?
-Цагдаагийн шинэ хуульд эмнэлгийн байгууллага эрvvлжvvлэх байрыг зохион байгуулна гээд заачихсан байдаг. Ингэхдээ тємєр сараалжин тортой, цонхтой єрєєтэй, дэргэд нь харуул хамгаалалтын хvнтэй байхаар заачихсан байдаг. Эмнэлгийн хувьд єчвтєнvvддээ vйлчилж чадахгvй шахам ачаалалтай байхад дээрээс нь архинд донтох євчтэй хvмvvсийг аваад ирэхээр эрхзvйн хувьд ч бодит амьдрал дээр ч зохистой алхам биш болчихоод байна. Тэр ч байтугай аль ч улсад тємєр тор, харуул хамгаалалттай эмнэлэг байхгvй.
Уг нь энэ хууль, журам гарахаас ємнє ЭМЯ-наас судалгаа авсан. Бvх эмнэлэг ийм vйл ажиллагаа явуулах боломжгvй гэдгээ нєхцєл байдалтайгаа уялдуулан тайлбарласан. Гэвч нэмэр болсонгvй. Эмнэлэг єєрєє ариутгал, халдваргvйжилтийг дээд зэргийн тvвшинд сахих ёстой. Гэтэл энэ бvх нєхцєл байдлыг vгvй хийж байна.
Ингэж согтуу хvмvvст vйлчилснээр vvргээ гvйцэтгэж буй эмч, сувилагч, асрагч нарыг доромжлох, гvжирдэх, ёс бус vйлдэл гарах зэрэг нь энгийн vзэгдэл болсон. Єдєрт 5-15 согтуу хvн ирдэг. Тэд чинь янз бvрийн ааш, авиртай, агсам согтуу тавина. Гэтэл эмнэлгийн байгууллагад ихэнхдээ эмэгтэйчvvд ажилладаг. Тэднийг маань дээрэлхэнэ. Сувилагчийг зодсон тохиолдол ч бий. Хэрэг хvлээх чадваргvй гэсэн учраас манай ажилтан ажлаа хийж байхдаа бусдад зодуулаад хохироод vлдэж байх жишээтэй. Согтуу нь агсам тавьж уурлаж байхад, євчтєнvvд тэднийг эмнэлэгт авч ирлээ гэж бухимдан уурладаг. Ер нь л их хvнд байдалтай байгаа шvv дээ.
-Энэ шийдвэр гараад жил гаруйн хугацаа єнгєрч байна. Тєсєв мєнгєний хувьд ч бэрхшээлтэй биз?
-Єнгєрсєн хугацаанд манай эмнэлэгт архины хамааралтай 500 гаруй хvн ирсний 80 хувь нь тусламж, vйлчилгээ авсан байдаг. Гэхдээ энэ 80 хувь нь архи ууснаас хойш 1-2 хоногийн дараа биед нь єєрчлєлт орсон учраас ирж, эмчилгээ хийлгэсэн байдаг. Харин дуудлагаар ирж байгаа нь байнгын архинд дотнох євчтэй хvмvvс байдаг. Ерєнхийдєє энэ шийдвэр гарснаар архины хамааралтай хvмvvсийг дэмжсэн бодлого болчихсон гэж хэлж болно. Ирж буй хvмvvсийг ажиглахад эрхэлсэн ажилтай хvн ер нь байхгvй. Єєрєєр хэлбэл гудамжаар явдаг, тэнэмэл амьдралтай, архины хамааралтай болчихсон. Єдєр нь лааз, шил, хог тvvж, олсон мєнгєєрєє архи уучихаад орой нь гэртээ ирж байгаа юм шиг л хvрээд ирдэг. Бид тэднийг хєєх эрхзvйн vндэс байхгvй учраас хvлээгээд л авна. Нэг ирсэн бол эргээд л ирнэ. Шєнє нь хоног тєєрvvлж, эмчилгээ сувилгаа хийлгээд, єглєє гараад явна. Ямар нэгэн байдлаар эмчилгээ, vйлчилгээ vзvvлсэн ч тєлбєр тєлєх чадваргvй байдаг. Сайдын тушаалд бол эмчилгээ, vйчилгээ vзvvлсэн тохиолдолд тухайн иргэнээс гаргуулна гээд заачихсан. Гэтэл ирж буй хvмvvс нь тєлбєрийн ямар ч чадваргvй. Тэгэхээр эмнэлгийн тєсвєєс гарна гэсэн vг.
-Эмнэлгийн эмч, ажилтнууд аюулгvй байдлаа яаж хамгаалдаг юм бэ?
-Манай эмч, ажилчдын хувьд vнэхээр хэцvv шvv дээ. Vvднийхээ хамгаалалтын албаны хvнийг дуудаж л туслалцаа авна. Тvvнээс єєрєєр согтуу хvнээс биеэ хамгаалах ямар ч арга, хэрэгсэл байхгvй. Аргадна, гуйна гээд л янз бvрээр л тайвшируулахыг хичээнэ.
Согтуу хvн оруулах байтугай шавартай гутлаар ч гишгэмгvй шал
Биднийг Чингэлтэй дvvргийн эмнэлгээс гарч ирэхэд жолооч маань євлийн хvйтэнд “Машиныхаа шалыг угаагаад, цэвэрлэчихлээ. Баянгол дvvрэгт согтуу эмэгтэй байна. Тийшээ явна даа.” гээд зогсож байв. Тодруулбал 103-ын жижvvр Баянгол дvvргийн III хороо Барс зах дотор согтуу, ухаангvй эмэгтэй байна гэсэн дуудлагад явахыг vvрэгджээ. Барс захын жижvvрvvд дуудлага єгсєн гэнэ. Замдаа эмч, жолооч хоёртойгоо ярилцлаа.
Эмнэлгvvд эрvvлжvvлэхийн vvрэгтэй болсноор Яаралтай тvргэн тусламжийнхны ажил бvр хэцvv болсон гэнэ. Жолооч цааш нь “Ирж буй дуудлагын дагуу очиход ихэнх нь гэр оронгvй, тэнэмэл голдуу хvмvvс байдаг. Тэднийг аваад эмнэлгvvдэд хvргэж єгєх хооронд машин нь архины нэвширсэн, эхvvн vнэрээр дvvрч, дараагийн євчтєнд очиход зарим нь шууд л огидог. Уг нь жолооч нар нь тодорхой хэмжээгээр цэвэрлэдэг ч бvрэн халваргvйжvvлэлт хийх нєхцєл байдаггvй. Єєрєєр хэлбэл, нэг удаагийн бээлий ємсєж байгаад тэрхvv бєєлжис, шээс, баасыг нь цэвэрлэдэг ажээ. Хэрвээ согтуу иргэн агсам тавьбал эмч нь харгалзана. Ємнє нь нэг дуудлаганд явахдаа боломжтой бол замынхаа дуудлагуудыг авчихдаг байсан. Харин одоо бол согтуу хvнтэй хамт эмнэлгийн тусламж авахаар “103”-ын машинд хамт суух эрvvл ухаантай євчтєн гэж байхгvй. Тиймээс яаралтай євчтєнд очих цаг уртасч, шатахуун, тосны хувьд ч гарз ихтэй болсон” хэмээж байв.
Барс захад очиход мєн л бичиг баримтгvй, єєрєє ярих байтугай явах ч чадваргvй болтлоо согтсон эмэгтэй хэвтэж байв. Тvvнийг гадаа байхад нь Барсын жижvvрvvд хєлдєхєєс сэргийлэн дотор оруулсан гэнэ.
Эмчийн анхны vзлэгээр даралт нь єндєр байсан тулд “Дибазол” тарьж, дvvргийн эмнэлгийн зvг хєдєллєє. Гэтэл мєн л “Баянгол дvvргийн нутаг дэвсгэрт согтуу хvн байна, ирж ав” гэх дуудлага ирлээ. Тvvнийг замдаа авахаар болж, очив. Хоёр цагдаа нэг иргэнийг хашлага тvшvvлэн, тогтоон зогсоожээ. “Уг нь хоёр нєхєр байсан гэнэ. Нэгийг нь арайхийн явууллаа” гээд эмчид хvлээлгэн єгєв.
Ингээд эрэгтэй, эмэгтэй хоёр согтуу “євчтєнєє” аваад Баянгол дvvргийн Эрvvл мэндийн нэгдлийг зорьлоо. Тус эмнэлэг саяхан шинэ байртай болсон болоод ч тэр vv бvхий л эд хогшил нь гял, цал. Vнэнийг хэлэхэд бид орохдоо шалыг нь шавхай болгочих вий хэмээн цэрвэж, гутлын улаа нэлээд цэвэрлэж байж хєл тавив.
Жижvvр эмч, сувилагч нар ємнєх эмнэлгийн ажилтнуудын хэлсэнтэй адил зvйл ярьж байна. Хэцvv байна. Ганц харуултай. Тvvнийг нь согтуу хvмvvс дээрэлхэнэ. Бvр хоорондоо хэрэлдэж, зодолдоно. Эмч, сувилагч нарыг зодох гэж дайрна, хэл амаар дормжилно гээд л зовлонгоо тоочив. Тvvгээр ч зогсохгvй єглєє vvр цайх vест эмнэлэгт ажилладаг эсэхээ ч мартах шахдаг хэмээж байлаа. Мєн “Эмчилгээ vйлчилгээ авах ёстой хvмvvс нь аюулгvй, цэвэр орчин шаарддаг. Бид ч стандартын дагуу ажилладаг. Харамсалтай нь эрvvлжvvлэх байрны vvрэг гvйцэтгэж байгаа нь орчин нєхцєлд vнэндээ тохирохгvй байна. Хамгийн гол нь євчтєнvvдэд бус архинд донтсон хvмvvст энэ хууль, дvрэм илvv таатай vйлчилгээ болоод байна.” гэв.
Дараагийн дуудлага маань Сонгинохайрхан дvvрэгт байв. Замын тvгжрэлд орж явсаар, дуудсан газар очлоо. Хэн ч алга. Дуудлага єгсєн утас руу залгахад “Тэр хvн чинь гайгvй болоод яваад єгсєн” гэдэг хариу хэлэв. Vнэндээ тэр дуудлаганд явахын тулд бид бvтэн цаг гаруйн хугацаа зарцуулж, тэр хэмжээний газар шатахуун, тос зарцуулан байж очсон юм шvv дээ.
Хэрвээ тэр согтуу руу биш, єєр яаралтай тусламж авах ёстой хэн нэгэн рvv явсан бол гэсэн бодол єєрийн эрхгvй тєрж байлаа. Гэсэн ч бид Сонгинохайрхан дvvргийн нэгдлээр орж, нєхцєл байдалтай танилцмаар санагдаад, тэр орой хамтдаа “vvрэг” гvйцэтгэсэн жолооч, эмч хоёроосоо “саллаа”.
Сонгинохайрхан дvvргийн Эрvvл мэндийн нэгдлийн vvдээр нэвтэрч, анхны тусламж vзvvлдэг Тусгаарлах єрєєнд орлоо. Гэтэл эм, тариа, ариутгалын бодис бус архины эхvvн vнэр ханхийж байв. Гурван ортой жижигхээн єрєєний хамгийн захынх дээр нь нэг євчтєн дуугарч чадахгvй ханиалган хэвтэх аж. Харин єрєєний vvд хэсэгт 6-7 хvн шалан дээр бєєгнєрчихсєн байдалтай унтаж байлаа. Учрыг тодруулахаар тус эмнэлгийн Яаралтай тусламж, эрчимт эмчилгээний тасгийн их эмч Т.Бат-Эрдэнэтэй уулзлаа.
Т.Бат-Эрдэнэ: Астматай євчтєн архины хамааралтай хvмvvстэй нэг дор хэвтэж байна
-Манай дvvргийн хувьд 280 гаруй мянган хvн амтай, газар нутгийн хувьд маш єргєн хvрээ хамардаг. Vvнийгээ дагаад архи хэтрvvлэн хэрэглэдэг хvний тоо ч єндєр байдаг. Хоногт архины хамааралтай 15-20 хvн ирдэг. Тэдний ихэнх нь буюу 80 хувь нь архинд донтогсод байдаг. Мэдээж ирсэн бvх хvнээ бид эрvvл мэндийн эрэмбэлэн ангилалт буюу даралт, зvрхний цохилт, амьсгалын тоо зэргийг нь шалгаад, физологийн vйл ажиллагаа нь хэвийн байвал ажиглалт хийнэ. Хэрвээ биеийн байдал нь тогтворгvй байвал хордлого тайлах зэрэг эмчилгээ хийдэг.
-Согтуу хvмvvстэй хамт євчтєн хэвтэж байна. Тусгаарлах боломжгvй юм уу?
-Манай эмнэлгийн нєхцєл боломж нь л энэ. Жишээлбэл яг одоо энд согтуу хvмvvстэй хамт “астма”-тай хvн байна. Энэ євчтєн маань аппаратад орох зайлшгvй шаардлагатай учраас ингээд нэг єрєєнд байгаа. Жаахан гайгvй болохоор нь бид тасаг руу шилжvvлнэ. Ер нь яаралтай эмчилгээ авах шаардлагатай євчтєнvvдийн хувьд бэрхшээлтэй шvv дээ. Эмнэлгийн байгууллага эрvvл аюулгvй орчинд эмчилгээ vйлчилгээ vзvvлэх ёстой байтал архины эхvvн vнэртэй, эрvvл ахуйн энгийн шаардлага хангахааргvй газар эмчлvvлэхээс аргагvй болчихоод байна. Vйл ажиллагаа явуулахад тєвєг учруулах нь энvvхэнд. Асрагч сувилагч нарыг зодно, хэл vгээр доромжилно, архи, тамхи, хоол, унд нэхнэ. Євчтєнvvдийг сэтгэл санааны хvнд байдалд оруулахаас гадна эд зvйлсийг нь ч хулгайлаад явчихна. Єрєє, тасалгаанд бааж, шээхээс эхлээд бохирдуулна.
-Ямар нэгэн байдлаар ар гэрийнхэнтэй нь холбоо тогтоогоод єгєх боломж хэр байна?
-Ирээд хэсэг хугацааны дараа сэргээд ирэхээр зарим нь утасны дугаар єгнє. Тvvгээр нь ярихаар нь ар гэрийнхэн нь ихэнхдээ хvлээж авахгvй. Наад хvнээ єєрсдєє шийд, бидэнд хэрэггvй гэдэг асуудал тавина. Тэгвэл бид эмнэлгээс гаргаад явууллаа шvv гэхээр “хєлдєж, осгоод vхчихвэл та нар хариуцаарай” гэдэг vг хэлнэ.
-Эмчилгээний тєсєв хvрэлцэхгvй байна гэчихээд согтуу хvмvvсийн хонох газар, муугаар хэлбэл vvр уурхай болж байгаа юм биш vv?
-Эмнэлгийн байгууллагын хувьд тангараг єргєсєн, хууль, журмаа хэрэгжvvлээд л явж байгаа. Гэхдээ ингэж архины хамааралтай болчихсон хvмvvсийг эмнэлгийн байгууллага хvлээж авснаар тєсвийн хувьд нэлээд хvндрэлтэй асуудал vvсч байгаа. Жишээлбэл, архины хордлогод орсон хvнд багадаа хоёр литр дусал залгадаг.
Сувилагч н.Пvрэвсvрэн: Архины хамааралтай хvмvvс зочид буудлаар vйлчvvлж байгаа мэт аашилдаг
-Согтуу хvмvvсийг эмнэлгийн байгууллагад хvлээн авдаг болсноор ачаалал улам нэмэгдсэн гэж байна. Эмчилгээг гардаж хийдэг хvний хувьд хэр єєрчлєлт орсныг нь сайн мэдэж байгаа байх?
-Миний хувьд олон жил энэ салбарт ажиллаж байгаа. Манай эмнэлгийн хувьд энэ тушаал, шийдвэр гарахаас ємнє ч архины хордлоготой хvмvvсийг хvлээн авч, эмчилгээ хийдэг байсан. Гэхдээ тэдгээр иргэд єєрийгєє аваад явах чадвартай, ар гэрийн харилцаа холбоотой байдаг байсан. Харин одоо ирж байгаа хvмvvс бол эмнэлгийн тусламж авах гэхээсээ илvv ирж унтах зорилго л агуулж байна. Ингэж ирснээр ачаалал нэмэгдэж, vнэхээр яаралтай эмчилгээ шаардлагатай хvмvvс хэвтэх боломжгvйд хvрч байгаа. Vнэндээ сvvлийн vед согтуу гээд хvргэгдэж ирж байгаа хvмvvсийн хувьд байнгын ирдэг болчихсон. Зарим нь бvр бие биедээ дамжуулж, эмнэлэгт очоод хоночих гэдэг болсон байна. Шуудайтай лааз, шил, хогоо vvрч ирээд, шууд л орж ирээд унтчихна. Єглєє хувцсаа цэвэрлvvлж, ус, цай нэхэж уугаад, орой нь дахиад л хvрээд ирнэ. Эхнэр, нєхєр хоёр ч байна.
-Тусгаарлах єрєєнд чинь шуудайтай лаазаа дэрлээд унтаж байгаа хvн байна. Ядаж тvvнийг нь оруулахгvй байж болдоггvй юм уу?
-Тэрийг нь оруулахгvй бол агсам согтуу тавиад их хэцvv. Тэр нь алга болчихвол бєєн мєнгє нэхнэ. Энэ хvмvvс єглєє сэрээд бvгд л vнэт эдлэлтэй, гар утастай, тvрийвчтэй байсан гээд биднээс нэхээд эхэлдэг. Зарим нь бусдаасаа тvрvvлээд сэргэчих юм бол нэгнийхээ арай гайгvй єнгєтэй, єєдтэй хувцас, гутлыг сольж ємсєєд явчихна. Заавал хэн нэгэн асрагч хянагч шиг харж байхгvй бол болохгvй. Ачааллаа дагаад харуул, манаач, асрагч, vйлчлэгч гээд бvхий л ажлыг тухайн оройн жижvvр гvйцэтгэдэг. Vнэндээ яг євчтєндєє хvрч амжихгvй шахам болдог. Хєєгєєд явуулах эрх нь байхгvй. Эмнэлгийн vvдээр алхсан л бол євчтєн байдаг учраас бид эмчилгээ vйлчилгээ vзvvлэхээс аргагvй. Харамсалтай нь энэ нь эмнэлгийг эмчилгээ vйлчилгээ vзvvлэх гэхээсээ илvv орон гэргvй архины хамааралтай хvмvvсийн хоног тєєрvvлдэг газар болгон хувиргаж байна. Ихэнхдээ эмэгтэй хvмvvс ажилладаг учраас биднийг дээрэлхэнэ. Эрэгтэй эмчтэй жижvvрт гарч байгаа vед харьцангуй гайгvй. Яагаад гэвэл тэд эрэгтэй хvнээс айна. Бас
цагдаа дуудчихсан гэхээр чимээгvй болчихно. Vнэндээ бидний элэг барьж, хоног тєєрvvлдэг гэсэн vг.
-Хэрвээ єєрєє хvсвэл гаргаж явуулах уу?
-Гаргаад явуулчихлаа гэхэд хаа нэг газар очоод хєлдєєд vхчихвэл хариуцлага нь хvлээн авсан эмнэлгийн ажилтнуудад л тохоогдоно. Тиймээс ухаан нь эрvvл буюу архи нь гарсан хойно л явуулахаас аргагvй болдог. Ер нь єєрсдєє явахгvй дээ. Асрагч нар євчтєнд vзvvлдэг бvхий л vйлчилгээг vзvvлдэг учраас єєрийнх нь биеэс эхлээд хувцасыг нь хvртэл угааж, цэвэрлэнэ. Тэгэхээр энэ ирж байгаа хvмvvс чинь зочид буудалд ирж байгаа юм шиг л болчихсон. Эмнэлэг гэдэг утгаа алдаж байна. Хvнд євчтєндєє эмчилгээ хийж буй сувилагчдаа тусламаар байдаг, нєгєє архины хордлоготой хvмvvс нь хулгай хийж, гарч зугатчих гээд байдаг.
Эмнэлгийн шинэ vйлчилгээ буюу хоног тєєрvvлэх газар
Нэг орой хэдхэн цагийн хугацаанд гуравхан эмнэлгээр ороход дээрх байдал ажиглагдсан. Гэхдээ сонины зай талбайгаас болоод зарим асуудлыг орхигдуулсан гэдгийг уншигч та ойлгох биз ээ. Юутай ч миний бие оддэнэ журам єєрчлєгдєєгvй цагт хичнээн євдсєн ч 103-аар эмнэлэгт очихгvй юмсан гэж бодсон шvv. Мэдээж тодорхой хэмжээгээр ариутгал хийж байгаа ч бvрэн цэвэрлэсэн гэх баталгаагvй. Мєн эмнэлгийн хvлээн авах тасагт согтуу хvмvvстэй хамт байхыг хэн хvсэх билээ.
Vнэндээ дээрх шийдвэр архичдыг хоног тєєрvvлэх газартай болгох алхам байжээ гэдгийг эрvvл мэндийн салбарын зарим тоо бэлхнээ харуулна.
Єнгєрсєн жилийн хугацаанд зєвхєн нийслэлийн есєн дvvргийн Эрvvл мэндийн нэгдлээр архины хамааралтай 2890 хvн vйлчлvvлсэн бєгєєд тэдгээрт зориулж 47 сая 562 мянга 303 тєгрєг зарцуулсан байна.
Нийслэлийн тvргэн тусламжийн газрын мэдээлж буйгаар єнгєрсєн онд насанд хvрэгчдийн осол гэмтлийн нийт дуудлагын /40320/ 25 хувь нь согтуу хvнтэй холбоотой, vvний 52 хувь нь архины гvн хордлого, 48 хувь гудамжинд согтуу байсны улмаас тvргэн тусламж дуудсан дуудлага байсан. Тvvнчлэн эмнэлгийн 12 байгууллагаас єгсєн 2014 оны 10 сараас хойшхи мэдээгээр хоногт дунджаар 139 хvн архины хордлогын улмаас тусламж vйлчилгээ авсны 24 нь л хэвтэн эмчлvvлэх шаардлагатай байжээ. Харин vлдсэн 107 хvн нь ердєє л хоног тєєрvvлэхээр очжээ.
Тиймээс эмнэлгийг хоног тєєрvvлэх газар болгон ашиглаж буй энэ шийдвэрээ эргэн харахгvй бол євчиндєє шаналсан иргэд хандах газаргvй болж, гудамжны архичид эмнэлгийг хоног тєєрvvлэх буудал болгож дуусгах нь ээ.
Эх сурвалж:Өглөөний сонин