Жил бүр сар шинийн баярыг тохиолдуулан нийслэлийн 6 дүүрэгт цагаан сарын үзэсгэлэн худалдааг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жил Баянзүрх дүүрэгт “Скай” их дэлгүүрийн гадна талбайд, Бөхийн өргөөний гадна талбайд, “Тэнгэр” бөөний худалдааны төвд, Сүхбаатар дүүрэгт “Цэрэндоржийн гудамж”-ны гадна талбайд, Чингэлтэй дүүрэгт Тусгаар тогтнолын талбайд, Урт цагааны зүүн талын гадна талбайд, Баянгол дүүрэгт “Лион” тауэрт, Хан-Уул дүүрэгт “Скай трейдинг” ХХК-д, “Номингийн тав трейд” ХХК-д, “Хоум плаза”-гийн дотор талбайд, “Улаанбаатар импекс” ХХК-д, Сонгинохайрхан дүүрэгт “Силвер” худалдааны төвд, “Сувдан” төвийн дотор талбайд тус тус зохион байгуулж байна. Үзэсгэлэн худалдаа энэ сарын 23-наас эхэлсэн бөгөөд сар шинийн баяр хүртэл үргэлжлэх юм. Мөн Үйлдвэр хөдөө аж ахуйн яам, Хөдөлмөрийн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран “Монголд үйлдвэрлэв” Цагаан сар үзэсгэлэн худалдааг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жил “Мишээл экспо”, “Шөнийн зах”, “Драгон” төвд зохиохоор төлөвлөжээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Төстэй мэдээлэл
ММСУХ-ны Тэргүүнд нэр дэвшигчдэд батламж гардууллаа
Монголын морин спорт, уяачдын холбоо /ММСУХ/-ны VIII Их хурлыг “Уламжлалт-Шинэчлэл-Хариуцлага” уриатайгаар ирэх арванхоёрдугаар сарын 2-ны өдөр Төрийн ордонд зохион байгуулж, тэргүүнээ сонгохоор болсон. Тэгвэл тус...
6 Үзсэн
ТӨСВИЙН МӨНГӨ ҮР АШИГГҮЙ ШҮРШИГДЭЭД БАЙНА УУ? САЙД АА
Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилсан ТЭРБУМ МОД ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨН идэвхтэй өрнөж байна. Үүнтэй холбоотойгоор Ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил ч эрчимжээд байна. Ажил эрчимжиж байгаа сайн мэдээ байгаа ч үүнийг дагаад...
4 Үзсэн
Соёлын ваучерын 18 тэрбумын санаа хаанаас угшилтай вэ?
Монгол Улсын 16-18 насны 183 мянган хүүхдэд 100 мянган төгрөгийн Соёлын эрхийн бичиг буюу ваучер олгохоор 18 тэрбум 327 сая төгрөг суулгасан нь эсэргүүцэлтэй тулгарсан. Соёлын сайд Ч.Номингийн ярьснаар, 16...
2 Үзсэн