Гэхдээ харамсмаар гэмээр нэг зүйлийг Шийдлийн Засгийн газар бүрдүүлчихлээ. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын өр нэмэгдэж, ДНБ-ий 58,3 хувьтай тэнцүүлэв. Ингэснээр монголчууд өр хэмээн ангалдаа бүрэн шигдсээр байхаас өөр гарцгүй болчихсон нь эмгэнэлтэй.
Ингээд МАНАН-тсан Төсвийн тодотголоос онцолбол авто бензин, дизелийн түлшний онцгой албан татварыг 228 тэрбум, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын орлогыг 60 тэрбум, өмч хувьчлалын орлогыг 17.9 тэрбум, хувь хүний орлогын албан татварын орлогыг 7.3 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдүүлсэн юм. Түүнчлэн улсын төсвийн урсгал зардалд “Алдарт эх”-ийн одонтой эхэд олгох тэтгэмжийг одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийн дагуу бүх одонтой эхчүүдэд олгохоор тооцон 19.4 тэрбум төгрөг. Нийгмийн халамжийн сангаас олгох жирэмсэн болон нярай, хөхүүл хүүхэдтэй эхийн тэтгэмжийг Нийгмийн даатгалын сангаас тэтгэмж авдаг эсэхээс үл хамааран бүх эхчүүдэд олгохтой, тэтгэврийг нэмэгдүүлж байгаатай холбоотойгоор Нийгмийн даатгалын санд улсаас олгох татаасыг 13 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдүүлж тооцов. Мөн УИХ-ын гишүүдийн зардлыг 5 хувиар буюу 467.2 сая төгрөгөөр бууруулж, хөрөнгө оруулалтын зардалд 35,473.1 сая төгрөгийн төсөл, арга хэмжээг нэмж, 68,161.5 сая төгрөгийн төсөл, арга хэмжээг төслөөс хасчээ.
Эх сурвалж http://www.info.mn