Comment.mn

Цахимаар газар өмчлүүлэх ажил даваа гарагаас эхэлнэ

Нийслэлд газар өмчлүүлэх хоёрдугаар ээлжийн ажил ирэх даваа гарагаас эхлэх гэж байна. Нийслэлд бүртгэлтэй иргэдэд газар шинээр өмчлүүлэхээр батлагдсан дараагийн ээлжийн байршлуудад цахим хэлбэрээр газар өмчлөх хүсэлт хүлээн авах юм. Энэ удаад шинээр Сонгинохайрхан дүүргийн Эмээлт уулын баруун хоолой, Баянзүрх дүүргийн Улиастай дахь Их цуурай, Бага цуурайн ам, Багануур дүүргийн Тариан булагийн 2-р хэсэг, Баганхангай дүүргийн Хангайн хөндийн 1-р хэсэг зэрэг 5 байршилд нийт 12 388 иргэнд газар өмчлүүлэх ажил явагдана. Мөн өмнөх 5 байршлаас Сонгинохайрхан дүүргийн Соёондын ам, Багануур дүүргийн Тариан булагийн 1-р хэсэг, Баганхангай дүүргийн Бор үзүүр гэсэн 3 байршилд нийт 1431 иргэнд цахим системээр газар өмчлүүлэх юм.

Цахим системээр иргэдээс газар өмчлөх хүсэлт хүлээн авах ажил даваа гарагаас 15 хоногийн турш үргэлжилнэ гэдгийг Нийслэлээс мэдэгдэж байна. Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 52 байршилд иргэдэд газар олгохоор болсон. Үүний эхний таван байршилд газар өмчлүүлэх ажлыг зохион байгуулж 13 мянга гаруй иргэд өмчлөлийн газартай болоод байгаа юм.

Газар өмчлөх ажлыг зохион байгуулахад иргэдийн зүгээс материалаа хугацаандаа гаргаж өгөхгүй, чирэгдэл учруулсан, хугацаа хэтрүүлсэн гэх зэрэг асуудлаас үүдэн цахим системд бүртгэгдсэн дараагийн хүмүүст газар өмчлүүлэх ажлыг зохион байгуулж байсныг нийслэлийн мэргэжилтнүүд хэлж байсан. Иймээс шинэ байршилд газар авах иргэд бүрдүүлэх материал, хугацаагаа анхаарах ёстой юм.

Эх сурвалж : shuurhai.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.