Comment.mn

БНХАУ-д нийлүүлэх нүүрсийг Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн хатуу хучилттай замаар тээвэрлэнэ

БНХАУ-д нийлүүлэх нүүрсийг Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн хатуу хучилттай замаар тээвэрлэнэ

Зам, тээврийн сайд Н.Төмөрхүү байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг багасгах, орон нутгийн иргэдийн эрүүл, аюулгүй байдлыг хангах, тээврийн авто осол, зөрчлийг бууруулах чиглэлээр тушаал гарган хэрэгжүүлж эхэлжээ. Тодруулбал, уг тушаалд “Нарийнсухайтын орд газраас БНХАУ-д нийлүүлэх нүүрсний тээвэрлэлийг концессын гэрээгээр баригдсан Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн 43.2 км хүнд даацын хатуу хучилттай замаар тээвэрлэж байхаар заасан байна. Мөн улс хоорондын нүүрс тээвэрлэлтийн чиглэлийг тогтоосонтой холбогдуулан Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь Нарийнсухайтын уурхайгаас улсын хил хүртэлх авто замыг тогтоосон “Нарийнсухайтын баруун уурхай-Шивээхүрэнгийн шалган нэвтрүүлэх боомт-Улсын хил чиглэлийг хүчингүй болгосон аж.

Дээрх тушаалын дагуу тогтоосон чиглэлээр нүүрс тээвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн тээвэрлэлтийн үйл ажиллагаа, тээврийн хэрэгслийн техникийн ашиглалтад холбогдох дүрэм журам, норм нормативыг хангуулж холбогдох байгууллагуудтай хамтран хяналт зохион байгуулалтаар хангаж ажиллахыг Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт даалгажээ. Түүнчлэн Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн 43.2 км хүнд даацын хатуу хучилттай авто замын засвар арчлалтыг концессын гэрээний дагуу концесс эзэмшигч “Ар Ди Си Си” ХХК-д хариуцуулан гүйцэтгүүлж хяналт тавьж ажиллахаар болжээ.

П.ТУУЛ

Эх сурвалж http://www.info.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.