Comment.mn

Ордуудын амрагийн зурхай

Ордуудын амрагийн зурхай

Та хэн нэгнийг “дүрэлзсэн гал” мэт асаахыг хүсч байна уу? Түүний ордыг мэдэж байвал, танд дараах зурхай тус болж магадгүй.

Хонь
Хонины ордныхон таны гард “ялалтын цом” байхыг хүсдэг. Тэднийг гартаа атгаад олон хүмүүст гайхуулж, түүнээр бахархаж, дараа нь хайранд умбуулахад дуртай.
Олон хүнтэй газар таниас илүү их анхаарал халамжийг хүлээж байдаг. Тэдний нэг авууштай чанар нь таны араар тавихгүй. Тэд хэзээ ч таныг орхиод өөр бүсгүй рүү гүйхгүй.

Үхэр
Үхрийн ордныхон бол гайхалтай амрагууд. Тэднийг гэрт нь сайхан хоол хийгээд хүлээж байх дуртай. Хоолоо амтархан идчихээд толгойноосоо хөл хүртэл “энхрийлүүлэх” нь тэдний хобби гэлтэй. Энэ шөнийг түүний сэтгэлд нийцүүлье гэвэл тансаг намуухан орчныг сонгоорой. Үхрийн ордны эрэгтэйчүүд ихэвчлэн юун түрүүнд хамтрагчдаа таашаад өгөхийг эрмэлздэг. Гэвч Үхрийнхэн төрөлхийн эмзэг тул өөрийн биш орон дээр унтах дургүй. Хоорондын харилцаагаа гүнзгийрүүлье гэвэл өөрийнх нь гэрт очоорой.

Ихэр
Энэ ордны хүмүүст сэтгэл алдарсан хүмүүс зовох нь элбэг. Учир нь тэд “тачаангуй” хувцаслагчид мөртлөө, олонхи нь секст тийм ч их ач холбогдол өгдөггүй. Тэдэнд үүнийг “практик” дээр хэрэгжүүлэхээс илүү, жирийн сээтэгнүүр яриа өрнүүлж, өдөх нь амар санагддаг. Хэрэв та түүнтэй дотно харилцаанд орж амжсан бол өөртөө үнэнч байлгах гэж нилээдгүй хичээх болно. Өөрийгөө бага ч гэсэн нууцлагдмал байлгаж, түүний сонирхлыг байнга татах нь чухал юм. Ихрүүд сониуч зан нь хөдлөхөөрөө л аз жаргалтай байдаг.

Мэлхий
Mэлхийн ордныхон дотоод сэтгэлийн холбоо тогтоох дуртай. Тэдний дотоод оюун санааг өөрийн болгож байж, дараагийн шатанд орох хэрэгтэй. Эс тэгвэл тэднийг айлгаж орхино. Та түүнд таалагдах гэж хичээж байгаагаа үргэлж харуулах хэрэгтэй. Энэ нь хэлсэн амлалтандаа хүрч, түүний итгэлийг болон урмыг хугалахгүй байх явдал юм. Ингээгүй цагт тэднийг өвөртөө оруулна гэж санахын ч хэрэггүй.

Арслан
Хэрэв та Арслангийн ордны бүсгүйтэй дотносох гэж буй бол түүнийг хотын хамгийн үнэтэй дэлгүүрт дагуулж очоод, “Юу хүссэнээ ав” гэж хэл. Тэр эргэлзээгүй таных болно.
Харин Арслангийн ордны эрчүүдэд бүсгүй та түүний мөнгө олох чадвар, оюун ухааны талаар үргэлж магтаал хэлж байгаарай. Түүнийг дотроо ихээр үнэлж буйгаа мэдэгдүүл. Арслан-гууд өөрийг нь аз жаргалтай болгодог хүмүүстэй хамт байхдаа аз жаргалтай болдог. Түүнийг бүү шүүмжил, эс тэгвэл дотно харьцаа таны холын “мөрөөдөл” болж хувирна.

Охин
Охины ордныхон бусдаасаа удирдах чадвараараа онцлог. Tэд өөрсдийн гэсэн ертөнцийг бий болгож түүндээ амьдрах дуртай. Энд ямар нэг төсөөллийн ертөнцийн тухай яриагүй байна. Харин урт удаан хугацааны турш тавьсан зорилтдоо хүрэн, бий болгох ертөнц юм.
Үүрэг даалгавар гэсэн үгнээс өөр тэднийг асааж дүрэлзүүлэх зүйл үгүй. Мөн та хэт задгай юм өмсөхөөс татгалзаарай. Охиныхон амар тайван, аюулгүй байдлыг мэдэрч байж л танд өөрийгөө “нээнэ”.

Жинлүүр
Жинлүүрийнхэн их шооч хошин зантай. Энэ нь заримдаа романтик үдшийг унтраах нь бий. Түүнээс асуултныхаа шууд хариуг авахын тулд нилээд хугацаа орно шүү. Тиймээс Жинлүүрийнхнээс шийдвэр гаргахыг хүсээд дэмий. Мөн тэд эхний алхмаа өөрсдөө хийх нь элбэг. Сонирхол нь хурдан эхэлдэг шигээ хурдан дуусах нь ч бий. Түүнийг хэзээ ч битгий мөрдөж мөшги.

Хилэнц
Хилэнцийнхэн хардалтаар урамшдаг сонин хүмүүс. Хилэнцийн эмэгтэйчүүд өөрийнхөө эрийг бусад бүсгүйчүүдийн харцыг булаадаг гэдгийг мэдвэл, тэдний хайр нь шинээрээ хадгалагддаг. Тэр эр царай муутай, ядуу байсан ч өөр хэн нэг эмэгтэй түүнийг хүсдэг гэвэл сэтгэлээ нээхэд бэлэн. Эрэгтэй Хилэнцүүд ч мөн адил. Тиймээс Хилэнцийнхэн таалагдахыг хүсвэл бусад хүмүүст таалагддаг байх нь чухал.

Нум
Энэхүү мэдрэмтгий ордныхон амттай хоол, үнэртэй ус гээд ямар нэг сайхан үнэрт татагдана. Тэднийг “атгах”, эсвэл хардахад дургүй. Гэсэн хэдий ч таны хойноос мөрдөх хандлагатай. Аяллыг билэгддэг орд учраас ямар ч төрлийн аяллын тадаар ярисан дуртай байх болно. Тэднийг галт тэргэнд юм уу, зочид буудалд өдөөх нь шилмэл арга. Мөн уулын орой, эсвэл халуун цөл гэх мэт сонирхолтой газар секс хийх дуртай.

Матар
Тэдний дэргэд хэрэгтэй газар нь хэрэгтэй цагт нь байж чадвал танд амархан татагдана.
Түүний гэрийн эд хогшлыг засах, хадаас хадаж өгөх зэргээр тусалвал эмэгтэй матрынхан таных боллоо гэсэн үг. Эрэгтэй матруудын цэцэрлгийг нь чимэглэж өгвөл таныг онцгойлон харах болно. Сэтгэлийг нь хөдөлгөхийг хүсвэл түүнд зориулж тусгайлан цаг гаргаарай.

Хумх
Хумхынхан хайртай хүнтэйгээ нэг газар суугаад удаан ярилцах дуртай. Тэд маш сайн сэтгэлзүйчээс гадна чадварлаг хамтрагч. Мөн тэд өөрсдийнхөө болон өөрсдийн алсын зорилгын талаар тантай хуваалцах дуртай. Тиймээс сайн сонсогч байх нь чухал шүү. Мөн тэд шинэлэг зүйлд сонирхолтой. Та сүүлийн үед “моод”-нд орж байгаа хувцас өмсвөл түүнд таалагдана.

Загас
Тэд танд байгаа бүх зүйлсийг хуваалцахыг хүсдэг. Үүнд мөнгө ч бас хамаатай. “Зузаан” хадгаламжийн дэвтэр тэднийг баярлуулна. Тэд их мэдрэмтгий хүмүүс. Тиймээс үргэлж Загасынхныг шилдэг нь гэдгийг мэдрүүлж бай. Ингэхдээ чанартай бэлэг өгөх юм уу, өөрт нь илүү их цаг зав гаргах нь зохистой. Тэгж чадвал түүнийг насан турш үнсэж явж болно.

Эх сурвалж http://www.info.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.