Тухайлбал, Сэлэнгийн модны хулгайчдыг зогсоож чадахгүй байгаа аж. Тэд дарга нартайгаа бөөн холбоо сүлбээтэй байдаг гэнэ. Жишээлбэл, Батсайхан гэгч этгээд мод зараад хуулийнханд дийлдэхээ байжээ. Мөн Сэлэнгийн төвд “Бүдүүн” Баатар гэж айхтар эрх дархтай, модоор хүн урлахаас бусдыг хийж, яаж мод огтолж баяждагийг харуулж чадаж байгаа нэг хүн бий гэнэ. Засаг даргаас том, модны хулгайч, модоор баяждаг хүмүүсийг зогсооно гэвэл горьд шүү. Эмнэлэг сувиллын дэргэд байдаг хоёр манаач өвгөн ганц мод огтлоод бараг хоёр жил цагдаад дуудагдан тэнсэнтэй салсан даанч харамсмаар даа” гэж нутгийн иргэн ярьжээ.
Тиймээс эдгээр хүмүүстэй шинэ сайд Д.Оюунхоролыг тэмцэхийг уриалж байгаа юм.