Нийслэлийн Засаг даргын захирамжаар Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй төрийн албан байгууллагын ажил эхлэх, тарах цагт өөрчлөлт оруулах асуудлыг ярьж байгаа. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчид одоо мөрдөгдөж байгаа цагт өөрчлөлт оруулах шаардлагатай гэдгийг Засгийн газарт мэдэгдсэн. Харин Засгийн газрын зүгээс үүнийг шийдвэрлэх эрх мэдлийг Нийслэлийн Засаг даргад шилжүүлсэн юм.
Одоогоор Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл сургууль, цэцэрлэг, төрийн албаны ажлын эхлэх, тарах цагт өөрчлөлт оруулах албан ёсны захирамж гаргаагүй. Иймд ирэх даваа гарагаас эхлэн одоо мөрдөгдөж байгаа хуваарийн дагуу төрийн албаны ажлын цаг өглөө 08.00цагт эхэлж, 17.00 цагт тарах юм.
Эх сурвалж: www.shuurhai.mn