Өчигдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хорооллын Норжин худалдааны төвийн хойно дулааны шугамны худагт цогцос байна гэсэн дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн бүлгийг очсон байна. Тэднийг очиход тус худагт овог нэр, хаяг нь тодорхойгүй 40 орчим насны эрэгтэй хүний цогцос байсныг гаргаж цагдаад хүлээлгэж өгчээ.
Эх сурвалж: Шуурхай.мн