Comment.mn

Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллага хууль дээдлэх зарчмаа өөрөө алдагдуулж байна.

Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллага хууль дээдлэх зарчмаа өөрөө алдагдуулж байна.

Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллага хууль дээдлэх зарчмаа өөрөө алдагдуулж байна.

Үүний нэг тодорхой жишээ бол цөмийн энергийн газрыг татан буулгасан явдал юм. Цөмийн энергийн газар нь Цөмийн энергийн тухай хуулийн хүрээнд үйл ажиллагааг явуулж, цөмийн энергийн талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй байгууллага.

Цөмийн энергийн тухай хуулийн 11.1-т “Цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиглах, цөмийн технологи нэвтрүүлэх, цөмийн судалгааг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэх, цөмийн болон цацрагийн хамгаалалт аюулгүй байдлыг хангах, мэргэжлийн хяналт тавих чиг үүргийг цөмийн энергийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлнэ” гэж заасан байдаг.

Гэвч 2009 онд баталсан эл хуулийг өөрчлөхөөс урьтаад агентлагийг Засгийн газрын бүтцийн жагсаалтаас хасаж, УИХ-ын 75 дугаар тогтоолыг гаргасан юм.
УИХ баталсан хуулиа үгүйсгэсэн энэхүү алдаатай шийдвэрийн үр дүнд Засгийн газар ч мөн хуулийн хүрээнд бус, албан бичгийн хүрээнд асуудлыг шийдвэрлэж, МХЕГ руу 35, АМГ руу 6, УУЯ руу 2 мэргэжилтэнг албан бичгээр илгээжээ. Албан бичгээр хуулийг өөрчлөх эрх хэнд ч байхгүй. Гэвч Засгийн газар маань УИХ-ын но-той шийдвэрийг ингэж хамгаалан, хуулиараа чиг үүрэг нь Цөмийн энергийн газарт хэвээр байхад УУЯ, МХЕГ, АМГ-т чиг үүргийг албан бичгээрээ зааж өгчээ.

Уг нь УИХ-ын 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 70 дугаар тогтоолоор “Төрийн байгууллагын чиг үүргийн давхардал, хүнд суртлыг арилгах, иргэдэд үзүүлэх үйлчилгээг түргэн шуурхай, чанартай зохион байгуулах зарчмыг баримтлан төрийн байгууллагын бүтэц, орон тоог боловсронгуй болгох, зарим агентлаг, ажлын алба, нэгж, улсын үйлдвэрийн газар, төвийг татан буулгах, нэгтгэх саналыг холбогдох тооцоо судалгаанд үндэслэн боловсруулж, Монгол Улсын 2015 оны төсвийн тодотголын хамт 2015 оны нэгдүгээр улиралд багтаан Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх” гэж Засгийн газарт чиглэл өгсөн байна.
Энд зааснаар бол Цөмийн энергийн газрыг татан буулгах эсэхийг энэ оны нэгдүгээр улиралд багтаан, ямар ч үр ашиггүй байгууллага гэдгийг нь Засгийн газар тооцоо судалгааны үндсэнд нотлох учиртай.

Гэтэл Засгийн газар уг тогтоолыг үндэслэн 387 тоот тогтоол гаргаж Цөмийн энергийн газрыг татан буулгажээ. Засгийн газрын тус тогтоолд “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч шинэчлэгдэн батлагдсантай холбогдуулан Засгийн газрын тохируулагч агентлаг-Цөмийн энергийн газрыг татан буулгасугай” гэсэн байна.

УИХ, Засгийн газарт ажиллаж буй референтүүд нь үүнийг мэдэхгүйдээ ийм алдаатай шийдвэрүүд гараад байгаа бол нэг хэрэг. Гэтэл тэд гэхээсээ илүүтэй томчуудын хүрээнд ашиг сонирхлын зөрчил, өшөө авалт, халаа сэлгээ, албан тушаалын наймааны асуудал улс орны эрх ашгиас илүү өндөр тавигдаж байгааг энэ үйл явдал харуулж байгаа юм.

Хэдийгээр УИХ-ын гишүүд Цөмийн энергийн газрыг татан буулгасныг буруутгаж, Монгол Улс ухралт хийлээ гэж байгаа ч УИХ-ын өнөөдрийн чуулганаар Цөмийн энергийн тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг нь шийдэхээс өөр аргагүй болчихоод байгаа. Тэд хуулиас дээгүүр шийдвэр гаргасныхаа үр дүнд шийдвэр гаргах биш, шахаанд орж уг хуулийн төслийг хэлэлцэх нь тодорхой болчихоод байна.

Дээд түвшиндээ эрх ашгийн зөрчлөөс болж, алдаатай шийдвэрийг гаргаж, хууль тогтоох, гүйцэтгэх засаглалыг тэргүүлж яваа эрхэмүүд баталсан хуулиа гажуудуулж байгаагийн нэг жишээ энэ байлаа. Монгол Улсын их хурал өөрөө эрх мэдлээ хэрэгжүүлж чадахгүй түвшинд хүрчээ. Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй гэдэг энэ юм.

Эх сурвалж http://www.info.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.