Эх сурвалж http://www.info.mn
Женнифер Лопез хүүхдүүдийнхээ хамт “People” сэтгүүлийг чимжээ
Дуучин Женнифер Лопез зургаан настай Макс, Эмма нарын хамтаар ирэх долоо хоногт худалдаанд гарах “People” сэтгүүлийн нүүрийг чимсэн байна. Тэрбээр энэ талаар өөринй “Инстаграм”-даа “Би жаргалтай байна. Макс, Эмма нарыг мэндэлсний дараа Марк Антони бид дөрөв “People” сэтгүүлийг чимж байснаа санаж байна. Тэр үед хүү, охин хоёр минь дөнгөж 25 хоногтой байсан. Гайхалтай дурсамж. Миний хүүхдүүд бол миний амь амьдрал” гэж бичжээ. Мөн Женнифер Лопез ярилцлагынхаа үеэр “Би Каспер Смарттай эргэн нийлээгүй. Бид хосууд бус найзууд болсон. Хэдэн жилдээ шинэ дурлалтай учирмаагүй байна” гэжээ.
П.ТУУЛ