Comment.mn

Төрөөсөө турах мөнгө шаардав

Их Британийн өрх толгойлсон, ажилгүй, 25 настай эх Кристина Бриггс өдгөө бараг 150 килограмм жинтэй болжээ. Тэрбээр улс нь түүнд эрүүл хооллоход нь зориулж тусгай тэтгэмж өгөх ёстой гэж үзсэн байна. Үнэ хямдтайг нь бодоод бүсгүй чипс, хөлдөөсөн пицца иддэг тул ийнхүү таргалсан гэж мэдэгдэв.

Бриггс бүсгүй сар бүр 300 орчим фунт стерлингийг түргэн хоолны газар орох, хагас боловсруулсан бүтээгдэхүүн худалдаж авахад зарцуулдаг байна. Түүний өгүүлж байгаагаар нэг тор алим бүтэн долоон хоног идэх чипстэй адил үнэтэй байгаа аж. Тиймээс алийг нь сонгож авах нь тодорхой юм.

Энэ британи бүсгүй ганцаараа хоёр хүүхдээ өсгөж байгаа бөгөөд тэднийгээ мөн л хагас боловсруулсан бүтээгдэхүүнээр хооллодог гэнэ. Бриггс хэзээ ч ажил хийж байсангүй. Учир нь, түүний охин бөөрний өвчтэй бөгөөд байнгын асаргаа шаарддаг аж.

“Хаясан килограмм болгоныхоо төлөө би нэг фунт стерлинг авах юм уу хөнгөлөлттэй үнээр эрүүл хоол худалдаж авах тусгай карттай болмоор байна” гэж бүсгүй ярьжээ.

Эх сурвалж www.wikimon.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.