Эх сурвалж http://www.info.mn
Ерөнхийлөгч Барак Обама Украины автономит муж байсан Крымийн эсрэг хориг тавьж буйгаа өнгөрсөн оны сүүлчээр мэдэгдсэн. Энэ шийдвэрийн хүрээнд ирэх сарын 1-нээс эхлэн Крымийн нутаг дэвсгэрт “Apple” компанийн бүтээгдэхүүнийг худалдаалахыг хориглосон байна. Уг шийдвэртэй холбоотойгоор “Apple”-ийн гүйцэтгэх захирал Тим Кук компанийнх нь бүтээгдэхүүнийг Крымд борлуулдаг байгууллага, хувь хүмүүст хандан мэдэгдэл хийжээ.