Төрөхийн хүндрэлтэй эхчүүдийг нарийн мэргэжлийн эмнэлэг рүү зөөвөрлөхөд зориулалтын машин хэрэгтэй байдаг аж. Харин ийм машиныг Харүмафүжи Д.Бямбадорж Нийслэлийн II амаржих газарт хүлээлгэн өгөх ёслол болжээ. Энэхүү машин нь хүчилтөрөгчийн болон даралтын аппарат, зүрхний үйл ажиллагааг хянах төхөөрөмж зэрэг жирэмсэн эхэд яаралтай тусламж үзүүлэхэд шаардлагатай бүхий л хэрэгслээр тоноглогдсон байна.
Тус амаржих газарт сүмогийн 68 дахь Их аварга Асашёорюү Д.Дагвадорж 2007 онд ийм зориулалтын машин бэлэглэснийг хэрэглэж байжээ. Харин энэ удаа сүмогийн 70 дахь аварга Харүмафүжи Д.Бямбадорж машиныг нь шинэчилсэн юм. II амаржих газар 75 ортой ч өдгөө 130 эх хэвтэж байгаа бөгөөд хоногт дунджаар 30 эх амарждаг тус эмнэлгийн ачаалал хоёр дахин нэмэгдчихээд байхад төсвийг нь 75 эхэд тааруулан хуваарилдаг гэнэ.
Эх сурвалж www.wikimon.mn