Хоёр дахь тоглолт зургаан хожил таван хожигдолтой Мадимос Шонхорууд дөрвөн хожил долоон хожигдолтой Сентоза арслангууд багийн хооронд боллоо. Шонхоруудын бүрэлдэхүүнд энэ өдөр 2.5 метрийн өндөр Данийн лигт тоглож байсан Нигер тоглогч Quincy Afamefuna Okolie ирсэн байлаа. Улмаар тоглолт эхэлхэд Арслангуудын дасгалжуулагч Ж.Отгондарь гарааны тоглогчдоо бүгдийг нь сэлгээнээс буюу хоёр хагасаас гаргасан юм. Тэр нь ч Арслангуудад үр дүнгээ өгч гуравдугаар үед гарааны тоглогчид 10 онооны давамгайллыг үүсгэж чадсан юм. Улмаар тоглолтын төгсгөлийн үед Арслангууд багийн холбон тоглогч chris Lawson-Д тоглолтыг тэнцүүлэх боломж байсан ч хоёр шидэлтээ алдсанаар найм дахь хожлоо байгууллаа. Шонхоруудаас Т.Санчир 30 оноо 9 самбар авч багаа тэргүүлсэн бол Б.Дархантөгс 15 оноо, Г.Цэнгүүнбаяр 15 оноо, Б.Даваажав 11 оноо авсан бол Арслангуудаас О.Нямбаяр 19 оноо Б.Тамжид 18 оноо С.Пүрэвцэрэн Torin Walker нар 12 оноо авсан ч харамсалтай хожигдол хүлээлээ.
Эх сурвалж http://www.info.mn