Т.Аюурсайхан ажлаа авсан даруйдаа дээрх газарт халаа сэлгээг сайн хийж, “Ажил хийх нэрээр амаа таглуулахгүй шүү” гэдгээ мэдэгдсэн удаатай.
Түүнийг Шадар сайд У.Хүрэлсүхийн баруун гар гэдгээр нь хүмүүс сайн мэдэх бөгөөд Засгийн газрын хуралдаанаар түүнийг тохироогоор томилсон гэх яриа ч байгаа юм.
Харин энгийн ард иргэд Т.Аюурсайхан гэгч залууг экс дарга болох О.Магнайн хэмжээнд хүрч ажиллаж чадахгүй гэж үзээд буй.