Хятадын Төрийн тэргүүн Си Зиньпин болон Коммунист намын Төв хорооны зургаан гишүүний цалинг 62 хувиар нэмжээ. Си Зиньпиний нэг сарын цалин 7020 юань(13,600 ам.доллар) байсныг 11385 болгон (22,300 ам.доллар) нэмэгдүүлсэн бөгөөд 2006 оноос хойш төрийн албан хаагчдын цалин хөлсийг анх удаа нэмснийг тус улсын хэвлэлд мэдээллээ. Хятадын төрийн албан хаагчид хашиж буй албан тушаалаасаа хамааран цалин дээрээ нэмж, зарим зардлаа төрөөс гаргуулдаг бөгөөд төр засгийн өндөр албан тушаалтнууд хэр хэмжээний хангамж эдэлдэг тухай мэдээлэл ил тод биш аж. Үүнээс гадна төрийн доод төвшний албан тушаалтнуудын цалинг 1320 юаниар буюу бараг хоёр дахин өсгөснөөр жилдээ 2,580 ам.долларын орлого олох аж. Ингэснээр төрийн албан хаагчдыг илүү тогтвор суурьшилтай ажиллахад нөлөөлнө хэмээн үзжээ. “Синьхуа” агентлаг өнгөрсөн онд Си Зиньпин болон төр, зас гийн дээд удирдлага төрийн өмчит томоохон компаниудын удирдлагын цалин, тэдний зардал, хангам жийг бууруулахаар шийдвэрлэснийг мэдээлсэн. Тухайн үед “Синьхуа” тодорхой тоо баримтын талаар мэдээлээгүй. Харин “China Times” сонинд төрийн мэдлийн олонх компани дахь удирдлагын цалинг хасч, ажилтнуудынх нь дундаж цалинг найм дахин өсгөснөөс ихгүй байхаар тогтоосныг өнгөрсөн сард мэ дээлсэн. Дашрамд өгүүлэхэд АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обамагийн үндсэн цалин 400 мянган ам.доллар юм. Тэгвэл дэлхийд хамгийн өндөр цалинтай төрийн албан хаагчдын нэг болох Сингапурын Ерөнхий сайд Ли Луны цалинг 2012 онд 36 хувиар бууруулсан боловч одоо жилдээ 2.2 сая сингапур доллар буюу1.6 сая ам.доллар авдаг байна.
Д.Болд
Эх сурвалж: www.unen.mn