Comment.mn

Нумын ордныхонд азтай өдөр байх нь

Хонь – (3/21-4/19)
Нийгмийн амьдралын үйл явдлууд таныг нэг бус удаа мухардалд оруулна. Үеэ енгрөөсөн уламжлал, хуулиудад захирагдахыг шаардана. Хүн чанараа худалдаж болохгүй. Таны сайхан сэтгэл, цэвэр ариун санаа хүнд байдлаас гарахад тусална. Бодлогогүй үйл хөдлөл хийх нь тохиромжгүй байх ба ялангуяа мөнгөтэй холбоотой асуудал бүр ч хэрэггүй. Бусдын нүднээс нуух гэсэн зүйл илрэх магадлалтай байх тул бүх бичиг баримтаа эмхлэн цэгцлээрэй. Үдээс хойшхи хугацааг гэр орны асуудлаа шийдвэрлэх, амрахад зориул.Үхэр – (4/20-5/20)
Санхүүгийн хүндрэлээс гарахын тулд ер бусын идэвхи гаргана. Та хүүхэд байхаасаа л мөнгөнд дуртай байсан бөгөөд энэ зан чинь мөнгийг дуудах болно. Үхрийнхэн хэзээ ч мөнгийг шавхтал үрдэггүй зантай ба энэ нь таны давуу тал байж чаддаг. Эрүүл мэндтэй холбоотой асуудал гарах магадлал маш өндөр байна. Урьдын шийдэгдээгүй ажил хэргээ цэгцэлж, хэтийн төлөвөө урьдчилан таахад цаг заваа зарцуулаарай. Цэвэр агаарт зугаалж, сонирхолтой аялал хийж өөрийгөө хөгжөөх нь танд тустай байх болно.

Ихэр – (5/21-6/21)
Хайр сэтгэлийн асуудалд хэт эмзэг хандаж байна. Насан туршдаа хамт амьдрах хүнээ зөв сонго. Хэт холын бодолгүй өнөөдрийн болж буй баяр баяслаас аз жаргалыг мэдэр. Бүх зүйлийг та төгс төгөлдөр болгохыг хүсдэг тул аливаа эрсдэлтэй алхам хийхэд бэлэн байна. Аливаа удирдлагагүйгээр та санхүүгийн асуудлаа шийдэж чадахгүй. Юунаас ч эхэлж хийсэн бүтэмжтэй болж, бүр хамгийн ээдрээтэй байдлаас та нэр төртэйгөөр гарч чадна. Ялангуяа өдрийн хоёрдугаар хагас азтай байна. Шинэ хайр сэтгэлийн холбоотон болж чадах хүнтэй танилцана.

Мэлхий – (6/22-7/22)
Орчин үеийн анагаах ухааны ололтын тусламжтайгаар та гадаад төрхөө өөрчлөх косметик хагалгаанд орох нь. Гэвч танд яг одоо чанаргүй эм, нойрсуулах бодисууд танд хортой шүү. Тийм хагапгаанд орохоор шийдсэн бол та маш хянуур, болгоомжтой байх нь дээр. Таагүй байдалд оруулах учраас хэн нэгэнд сэтгэлээ бүү уудалж дэлгэ. Магадгүй хамтрагчтайгаа хурцадмал маргаан гаргаж болзошгүй тул биеэ барь. Үр дүнд нь тэнэг байдалд орно. Буруугүй байсан ч буруутан болно. Ганцаардал таныг нөмрөн авна.

Арслан – (7/23-8/22)
Хууль сахиулах байгууллага, эцэг эх, удирдлагатайгаа харьцах харилцаанд таагүй хүндрэл гарна. Бардам сэтгэл, сэтгэлийн хөөрлөө дарж сур. Хэлэх үгээ цэгнэ, тэгвэл бүх зүйл сайн сайхан болно. Өмнөх нөхцөл байдлаар төлөвлөгөөгөө хий, өрөө төл. Таны тусч, нинжин сэтгэлийг ашиглахыг хичээж байгаа хүнтэй болгоомжтой харьц.
Дэлгэрэнгүй
Пүрэв, 2015 оны 01 сарын 22
Охин – (8/23-9/22)
Буд гарагийн ивээлээр мэргэжлийн үйл ажиллагаандаа амжилт олно. Тэвчээртэй байж асуудлын мөн чанарт нэвтрэн орохыг хичээ. Хариуцлагатай, сайхан сэтгэлтэй байх нь таны бүх ажлуудад урам дэм өгч урагшлуулна. Ухаалаг зөвлөгөө, нөхрийн тусламж цаашдын хувь заяанд тань нөлөөлнө. Гэр орноо тохижуулах, их цэвэрлэгээ хийх, найз нөхдийндөө зочлох, зочид урихад таатай. Гэрийн тань тавилга муудаад байгаа бол өнөөдөр солиход таатай байна.

Жинлүүр – (9/23-10/22)
Хүчтэй өдөр. Та бүхэл өдрийн турш эрч хүчээр дүүрэн байх болно. Та хүмүүст бурууг тохож, тэднийг хянахыг хүсэх бөгөөд таны атаач зан хөдлөх бололтой. Бусад хүмүүс заавал тантай адилхан байх ёсгүй гэдгийг сана. Үргэлж ялахын оронд асуудлыг зөв зүйтэй шийдвэрлэх аргыг ол. Болгоомжтой байхгүй бол хэт их зарлага гаргах магадлалтай. Өөрөөр хэлбэл та ямар ч ашиггүй зүйлд мөнгөө цацна гэсэн үг. Төлбөр тооцоогоо төлж, мөнгөө хямгад.

Хилэнц – (10/23-11/21)
Эхэлсэн ажлаа дуусгах, шинийг эхлэх, ирээдүйгээ төлөвлөх зэрэгт таатай өдөр байна. Зөвхөн ирэх жил төдийгүй ирэх арван жилийн ажил хэргийг төлөвлөх нь маш чухал байна. Мэргэжлийн болон уран бүтээлийн үйл ажиллагааг идэвхижүүлэхийг од эрхэс танд зөвлөж байна. Хэрвээ энэ бүгдийг гүйцээж чадаж байна гэмээнэ таны ирээдүйн ажил өөдрөг бүтэмжтэй байх болно. Харин ойрын хүнээс туслалцаа авах нь тийм ч муу зүйл биш.

Нум – (11/22-12/21)
Азтай өдөр. Энэ сарын ивээгч од таны бүх хүслийг биелүүлэхийг хичээнэ, бүхнийг зохих ёсоор шагнана. Ажил хэргийн чанартай дурын санал хүсэлтийг удаан бодолгүйгээр хүлээн зөвшөөрөхийг од гаригсын зүгээс зөвлөж байна. Энэ тохиолдолд та, ганхаж байгаа материаллаг байр байдлаа засаж чадах болно. Шударга ёсыг уландаа гишгэсэн газрыг сэргээнэ. Аз жаргалаар бялх. Эргэн тойрныхныгоо аз жаргалтай байлгаж чадвал та ч тийм байж чадна.

Матар – (12/22-1/19)
Таагүй өдөр, ажил хийхэд хүнд байна. Сэтгэл санаа огцом муудах магадлалтай. Настайвтар матарнууд амьдралын тулгамдсан асуудлаа эмзэгээр бүү хүлээн ав. Гэрлэн бүрхүүл суларсаны улмаас халдварт өвчин тусах нигууртай. Энэ өдөр өвчилвөл ужгирч хүндрэх магадлалтай. Өөрийгөө хайрлаж, дулаахан хувцасла.

Бумба – (1/20-2/18)
Шургуу шийдэмгий аливаа зүйлд хариуг нь барихад сайн өдөр. Шинэ ажил эхлэхэд сайн. Хуримтлагдсан энергиэ зарцуул. Эс тэгвээс та түүндээ “дэлбэрэх” болно. Санаандгүй санал хүлээн авах, ажил хэргийн хуучин хамтрагчтайгаа уулзахыг үгүйсгэхгүй. Гэнэтийн мэдээ ирж бодож санасан зүйлээ хэрэгжүүлэхэд саад болно. Найзууддаа асуудлаа шийдвэрлэхэд нь тусал, ингэж чадвал таныг хүнд байх үед чинь тэд сайхан сэтгэлээр хариулж тусална. Шинэ сэтгэгдэл нь хүндхэн байдлаас зайлсхийхэд тусалж, өөдрөг, итгэлтэй байдлыг буцаан авчирна.

Загас – (2/19-3/20)
Шинэ ажил төсөл эхлэхэд тохиромжгүй өдөр. Амралттай холбоотой бүх зүйлд тааламжтай. Аль хэдийн эхэлсэн зүйлээ дуусгаж хувийн эд зүйлсээ эхлэх нь зүйтэй. Зөвхөн бие даан хийж болох зүйлсээрээ оролд. Энэ өдөр нь таны хувьд гарз хохирол, уналтаар эргэж мэднэ. Зоригтой шийдэмгий шийдвэрүүд нь биеллээ олох боловч таны хүсэж бодож байсан хэмжээнд үр дүнг авчирахгүй байх талтай. Ахмад хүмүүсийн өгөх санал, зөвлөгөөг үл хайхран авч хэлэлцээгүйгээс үүдэж олон алдааг гаргах болно.

Эх сурвалж :www.coment.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.