Comment.mn

Хятад улс америк тахианы мах импортлохыг хоригложээ

Хятад улс америк тахианы мах импортлохыг хоригложээ

БНХАУ-ын Засгийн газрын зүгээс АНУ-аас өндөг, шувууны гаралтай бүтээгдэхүүнийг импортлоход хориг тавьснаа зарлалаа. Номхон далайн зэрлэг шувууд болон Америкийн шувууны аж ахуйд хоруу чанар өндөртэй шувууны томуугийн вирус илэрч байгаа учраас ийнхүү хориг арга хэмжээ авч байгаа аж. Шувууны томуугийн нейраминидаза уургийн N1, N2 гэсэн хэв шинжүүдийг агуулсан вирус нь хүн амын дунд түргэн тархаж, H5 вирус нь эмгэг үүсгэх буюу хоруу чанар өндөртэйд тооцогддог байна.

БНХАУ өндөг, шувууны мах импортлохыг хориглосноор АНУ томоохон зах зээлээ алдаж байна. Америк тахиа, нугас болон цацагт хяруулын мах, махан бүтээгдэхүүний гол зах зээл нь Хятад улс болдог юм. Өнгөрсөн оны аравнэгдүгээр сараас нэгдүгээр сар хүртэлх хугацаанд Хятадын зах зээл дээрх АНУ-ын экспорт бараг 272 сая ам.долларт хүрч байжээ. Америк гэсэн тодотголтой тахианы мах Монголын зах зээл дээр их хэмжээгээр зарагдаж байгаа нь манай улсын хувьд ч аюул ойрхон байгааг сануулж байна.

Эх сурвалж http://www.info.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.