Comment.mn

Замын цагдаа жолооч нар нуугдаж тоглох болжээ

Замын цагдаа нийгмийн хэв журам сахиулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл иргэн таныг дүрэм зөрчихөөс сэргийлэх, дүрэмийн дагуу яв гэж шаардах эрхтэй, үүрэгтэй. Хэрэв цагдаагийн тавьсан шаардлагыг биелүүлээгүй тохиол-долд хуулийн дагуу арга хэмжээ авах эрх нь бас бий. Цагдаа гэхээр би ингэж боддог бас намайг хамгаална гэж итгэдэг. Харин одоо бол үгүй шүү. Та дүрэм зөрч, би нуугдаж байгаад торгоно гэнэ. Ер нь тэгээд нуугдаж байгаад торгодог цагдаа бидэнд хэрэгтэй гэж үү. Хүүхдүүд нуугдаж тоглоно гээд хөл хөөрцөг болдог. Нэг нь нуугдана, нөгөөх нь олно. Гэхдээ бас өөрсдийнхөө хэмжээнд дүрэмтэй тоглоно. Нэгэнт л замын цагдаа нуугдаж, торгох ажил хийхээр болж байгаа бол хэрхэн хаана нуугдах, дүрэм зөрчсөн жолооч ямар тохиолдолд баригдвал торгуулах зэрэг дүрэм, журам бий болгочихвол аль аль талдаа амар байхсан. Ядаж л энд цагдаа нуугдана, би тэгж олно. Хэрэв дүрэм зөрчвөл цагдаа нуугдсан газраасаа ингэж гарч ирнэ гэсэн урьдчилсан төсөөлөлтэй болно шүү дээ. Миний л мэдэхийн хамгийн сайн нуугдаж, торгодог замын цагдаа шалгаруулбал Сүхбаатар дүүргийн замын цагдаа нар дээгүүр байр эзэлнэ шүү. Эцэст нь хэлэхэд дүрэм зөрчиж торгуулсандаа би бухимдаагүй. Хамгийн гол нь хулгайч аятай нуугдаж байгаад торгодогт л дургүйцэж буйгаа илэрхийлж байгааг минь хүлээн авна уу.

 

Д.Лхагва-Очир

Эх сурвалж : www.unen.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.