Улаанбаатар цэвэр агаар төслөөс энэ удаад 15 мянга гаруй зуухыг иргэдэд борлуулах нормтой юм. 4 удаагийн бүртгэлээр 8600 зуухыг борлуулахаар гэрээ хийгээд байна. Гэхдээ эдгээр 8600 өрхийн 10 гаруй хувь нь гэртээ зуухаа суурилуулаагүй гэж байна. Учир нь зарим өрх зуухаа авахаар дуудлага өгсөн ч гэртээ байдаггүй асуудал үүссэн байна. Тиймээс цаг хугацаандаа бүртгүүлсэн ч зуухаа авч амжаагүй иргэд өөрт ойр байрлах зуух борлуулах цэг дээр даруй очих хэрэгтэй. Ингэхдээ өөрийн болон гэр бүлийн хүний цахим үнэмлэхтэй ирэх шаардлагатай гэдгийг сануулав.
Энэ сарыг дуустал Дүнжингарав худалдааны төвийн талбайд үргэлжилж буй утаагүй буюу бүрэн шаталтат зуухны үзэсгэлэнг сонирхон ирж буй иргэдийн дийлэнхи нь шинээр утаагүй зуух авах хүсэлтээ илэрхийлжээ. Гэвч дахин зуух авах бүртгэл хийхгүй юм байна. Учир нь утаагүй зуухны төсөл эхэлснээс хойш 4 удаа иргэдээс захиалга авч, бүртгэл хийжээ. Хамгийн сүүлд л гэхэд оны өмнөхөн 15 мянган хүнийг бүртгэсэн байна. Иймээс энэ удаад зуухны бүртгэлээс хоцорсон иргэд ямар ч аргагүй гэдгийг Улаанбаатар цэвэр агаар төслөөс мэдэгдлээ.
Эх сурвалж www.wikimon.mn