Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын III баг “Тариатын баруун сайр” гэдэг газар боом өвчин илэрч, өнөөдрөөс хөл хорио тогтоожээ. Тус газарт энэ сарын 14-нд хоёр ямаа халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээжийг аймгийн Мал эмнэлгийн лабораторид шинжлүүлсэн байна.
Шинжилгээний хариу өнөөдөр гарч боом өвчин болох нь тогтоогдсон тул ийнхүү хөл хорио тогтоон ажиллаж эхэлсэн талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Эх сурвалж: Шуурхай.мн