Үндэсний бүтээн байгуулалт Их Майдар төслийн мэдээллийн төв МУ-ын ЕТГ-аас зөвшөөрөл олгож, дэмжсэний дагуу Чингисийн талбайд үйл ажиллагаа явуулж ирсэн. Харин шийдлийн засгийн газрын зүгээс төслийн мэдээллийн төвийн үйл ажиллагааг Чингисийн талбайд явуулахыг гэнэт зогсоохоор шийдвэрлэсэн байна. Ингэснээр Их Майдар төслийн мэдээллийн төв МБШТөв Гандантэгчэнлин хийд болон Баян Монгол хорооллын үйлчилгээний Е-27-д үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэн явуулахаар болж байна.
Их Майдар төслийн зорилго нь Монгол түмнийхээ оюуны дархлааг бэхжүүлэх, түүх соёлын үнэт өвийг түгээн дэлгэрүүлэх, нийгмийг соён гэгээрүүлэх, залуу үеийн ёс зүйг төлөвшүүлэх, уламжлал ёс заншлаа сэргээх, аялал жуулчлалын салбарын хөгжлийг шинэ түвшинд гаргах, уран барилгын гайхамшигт бүтээлийг бүтээн босгох явдал билээ.
Аялал жуулчлалын салбарыг бодлогоор дэмжих ёстой засгийн газар ард түмний оролцоо, хандиваар бүтээн босгож буй аялал жуулчлалын төслийг дэмжихийн оронд нүд үзүүрлэж байгаа нь өөрсдөө ч болов нуруундаа үүрээд аялал жуулчлалыг хөгжүүлэхийг зорьж байгаа ард түмнийхээ хичээл зүтгэлийг үл тоож байгаа хэрэг болж байна.
Эх сурвалж: www.unen.mn