Comment.mn

Т.Хасбаатарыг ҮЗХ-ны нэр дэвшигчдийн жагсаалтаас хасчээ

Т.Хасбаатарыг ҮЗХ-ны нэр дэвшигчдийн жагсаалтаас хасчээ

Ардчилсан намын Гишүүд дэмжигчидийн холбооноос өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд улс төр болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, мэдэгдэл гаргаж буйгаа танилцууллаа. Энэхүү мэдэгдлийг бүрэн эхээр хүргэе.

1.    Ардчилсан намын Гишүүд дэмжигчдийн холбооны тэргүүн Т.Хасбаатар 2001 онд өөрийн итгэл үнэмшлээр Ардчилсан намд шударга ёсны зарчмыг дээдлэн элссэн. Ардчилсан намын дотоод сонгуулийн хорооноос түүнд Үндэсний зөвлөлдөх хорооны нөхөн сонгуульд нэр дэвшигчийн үнэмлэх олгосон боловч Өвөрхангай аймагт нэр дэвшигчдийн жагсаалтаас үндэслэлгүйгээр 2015 оны нэг дүгээр сарын 16-ны өдөр хасч, жирийн гишүүний нэр дэвшин өрсөлдөх, намын дотоод ардчиллыг нухчин дарах хамгийн бүдүүлэг оролдлогыг хийж байгааг Ардчилсан намын Гишүүд дэмжигчдийн холбоо жигшин зэвүүцэж,  Ардчилсан намын дотоод сонгуулийн хорооны гишүүдийг бүрэн бүрэлдэхүүнээр нэн даруй үүрэгт ажлаасаа сайн дураараа огцрохыг шаардаж байна.

2.    Шинэчлэлийн Засгийн газарт ажиллаж байсан Ардчилсан намын гишүүдийг Шийдлийн Засгийн газарт ажиллуулахгүй хомроглон халж байгааг Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбоо эрс эсэргүүцэж төрийн болон төрийн үйлчилгээний ажилтан, албан хаагчдын ажлаас халагдсан шалтгааныг тодруулахаар 320088 дугаарын утсыг ажиллуулж, биечлэн уулзах зар хүргэж байгаагаа мэдэгдье.

Монгол оронд шударга ёс, Ардчилсан намын мөн чанар, жирийн мянга мянган гишүүд дэмжигчийн итгэл үнэмшил дээр тогтдгийг цохон тэмдэглээд намаа цэвэрлэх, өтгөн МАНАН-гаас салгах үйл ажиллагаа эхэлсэнийг сонордуулья гэжээ.

Эх сурвалж http://www.info.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.