Comment.mn

Хулгайн анчид хилийн шугаманд 1.5 км ойртоод баригджээ

Улсын хилийн зурваст дураараа нэвтэрч ан гөрөө хийх, эсвэл нууцаар хил нэвтрэх явдал мэр сэр гарсаар байгаа аж. Ялангуяа хулгайн анчдын хөл тасрахгүй бололтой. Саяхан Сүхбаатар аймгийн  Онгон, Эрдэнэцагааны хилийн отрядын  хамгаалалтын заагаар автомашинтай  дөрвөн хүн зээр, чоно зэрэг ан хөөж яваад  хилийн шугамд  1.5 км ойртож очжээ.  Цаг агаарын байдал хүндэрч харагдах орчин хязгаарлагдсан бол тэд төөрч будлиад Хятадын хил даваад явчих магадлалтай байсан байна. Харин аз болж  өдрийн цагаар  хилийн отрядынхан  тэднийг олж илрүүлэн, саатуулжжээ. Тэдний машинд СКС  маркын буу нэг ширхэг, ПС маркын сум 30 гаруй байсныг  хилчид хураан авч, хилийн зурваст зөвшөөрөлгүй орсон гэдэг үндэслэлээр торгууль оногдуулан, орон нутгийн цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна.

Б.Баяр

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.