
Эмч нар нисдэг тэргээр хүрэлцэн ирээд амрагийг нь эмнэлэгт хүргэсэн аж. Түүнд мэс ажилбар хийснээр амь насыг нь аварч чадсан гэнэ. Гэвч тэрбээр эрүүл мэндийн болон амь даатгал хийлгээгүй байсан тул хэд хоногийн дараа 300 мянган долларын нэхэмжлэх хүлээж авсан байна. Цаашид тэрбээр эмчилгээгээ нутагтаа буюу Их Британид хийлгүүлэх ёстой юм. Питер гэртээ харьсан бол Доун бүсгүй АНУ-д үлджээ. Үүгээр тэдний харьцаа өндөрлөсөн аж.
Хоёр тийш болж, үлэмж хэмжээний өрөнд орсон ч гэлээ сайн эр гуньж, гутрахгүй байгаа гэнэ. “Энэ бол миний амьдралдаа хийсэн хамгийн өндөр өртөгтэй секс. Би тэр их мөнгийг төлж чадахгүй ч тэр явдлыг мартаж чадашгүй нь. Гэхдээ би огтхон ч харамсахгүй байна” хэмээн хүнд гар өгүүлжээ.