Comment.mn

Топ модель Э.Одгэрэл ганц бие ээжийн амьдралаасаа хагацаж, хадамд гарахаар шийджээ

32_09c82bcde325438d75159e1d5f6e9d6eda529dc7Мөнхийн залуу гэгддэг топ модель бүсгүй 20 гаруй жил ганц бие ээжийн амьдралаар амьдарсан. Арван жилийн ширээнээс салмагц, анхны нөхөртэйгөө учирч, айл гэрийн эзэгтэй болж байсан тэрбээр гэргийн амьдралаасаа тун ч хурдан залхсан.

Тиймдээ өнөөдрийг хүртэл охинтойгоо амьдарч, өөр хэн нэгэн эр хүнд зориулах цаг зав, сэтгэл байхгүй гэдгээ ярилцлага бүрдээ дурьддаг гэхэд хилсдэхгүй. Харин өдгөө 50 хүрч байгаа топ маань тун удахгүй шинэ амьдрал эхлүүлэхээр бэлтгэж байгаа гэнэ шүү. Хоол хийх нь байтугай цай ч чанаж чаддаггүй, хар кофи, цэвэр усаар л “ундаалдаг” тэрбээр хадамд гарахаасаа өмнө хоол, цай, гэрийн ажилд суралцахаар багш хүртэл хөлслөөд байгаа сурагтай. Энэ тухайгаа өөрийн цахим хуудсандаа бичсэн ч хэн гээч азтай залуугийн мөрийг түших гэж байгаа нь одоог хүртэл нууц хэвээр байгаа юм. Ямартаа ч өнөөдрийг хүртэл ганц бие явсан түүний амьдралын хэв маягийг өөрчилж, “хэн ч багтахгүй орон зайд” нь нэвтэрч чадсан тэр эрхэмд баяр хүргье.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.