Comment.mn

Чөлөөтийнхөн Красноярскийг зорив

 Чөлөөтийнхөн Красноярскийг зорив

Олимпийн хошой аварга, дэлхийн аварга нэрт бөх Иван Ярыгиний нэрэмжит “Алтан гран-при” тэмцээн энэ сарын 23-25-нд Красноярскт болох билээ. Тус тэмцээнд ОХУ-ын бөхчүүдээс гадна Армен, Беларусь, Казахстан, Кыргызстан, Латви, Молдав, Монгол, Тажикистан, Узбекистан, Япон зэрэг 16 орны бөхчүүд хүч сорино.  Улаан-Үд хотод урилгаар арван өдрийн хамтарсан бэлтгэл хийсэн үндэсний шигшээ багийн бөхчүүд Э.Нарангэрэл, Э.Даваачимэг, С.Бямбацэрэн, Э.Сумьяа, Т.Мөнхтуяа, С.Батцэцэг, О.Насанбурмаа, Ш.Түмэнцэцэг, О.Бурмаа нар гавьяат дасгалжуулагч З.Дүвчин, Т.Сүхбаатар нарын удирдлагаар тус тэмцээнд оролцох бөгөөд эндээс Д.Батням дасгалжуулагчтай “Цастын барс” клубийн Б.Шоовдор (эмэгтэй 58 кг), С.Наранцэцэг (эмэгтэй 60 кг), Б.Далайбаяр (эрэгтэй 57 кг), Б.Өсөхбаяр (эрэгтэй 61 кг) нарын дөрвөн бөхийн хамт хойд хөршийг зорьжээ.

П.ТУУЛ

Эх сурвалж http://www.info.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.