Comment.mn

Гурван хүн нас барж, 11 хүн гэмтсэн ноцтой хэрэг гарчээ

Гурван хүн нас барж, 11 хүн гэмтсэн ноцтой хэрэг гарчээ

Улаанбаатар хотын Замын цагдаагийн газарт өнгөрсөн амралтын өдрүүдэд нийт 687 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 598 дуудлага бүртгэгджээ. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 18-ыг хүлээн авсан байна. Алба хаагчид согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 135 жолоочийг илрүүлэн журамлаж гарч болзошгүй осол, хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна.

Харин зам тээврийн осол, хэргийн улмаас гурван хүн нас барж 31 хүн гэмтсэн бөгөөд осолд өртөгсдөөс 10 жолооч, зургаан явган зорчигч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож явжээ. Дээрх өдрүүдэд гарсан ноцтой осол хэргээс дурдвал, Баянзүрх дүүргийн нутаг Улиастайн уулзварын зүүн замд амины Зил-130 маркийн автомашины жолооч Х нь Истана маркийн автомашинтай мөргөлдсөний улмаас гурван хүн нас барж, 11 хүн хүнд, хөнгөн гэмтсэн ноцтой хэрэг гарчээ.

Иймд замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нартаа хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг сонгож замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцож байхыг сэрэмжлүүлж байна.

Эх сурвалж http://www.info.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.