Comment.mn

II бүлгийн цустай хүмүүс хайртай хүндээ үнэнч

II бүлгийнхэн хайртай хүндээ үнэнч

Цусны бүлгээр хүнийг тодорхойлох.
I бүлгийн цустай хүн бусдаас хоёр дахин их ажлыг амжуулдаг
Хэрэв та I бүлгийн цустай бол эрч үч, зоримог, нийтэч зан, хурдан дэвших онцгой чадвараараа бусдаас ялгарна. Удирдах албан тушаал танд хамгийн сайн тохирно. Богино хугацааны дотор бусдаас хоёр дахин их ажил амжуулдаг тань хүмүүсийг гайхшруулдаг. Энэ бүлгийнхэн бие бялдар чийрэг, төрөлхийн эрүүл. Тиймдээ ч бусад бүлгийнхэнйэй харьцуулахад 75 нас хvртэл амьдрах магадлал 60 хувиар илүү аж. Харин ходоодны болон 12 нугалаа гэдэсний шархлаа тусах хандлагатай. Нэгийнхэнд биеийн хүчний хөдөлмөр хийх тун ашигтай, согтууруулах ундааг бусад бүлгийнхнээс илүү шингээдэг. Танд үхэр, тахианы мах идэж байхыг зөвлөе.

II бүлгийнхэн хайртай хүндээ үнэнч байдаг

Энэ бvүгийнхэн “За” гэж хэлсэн л бол тэдэнд бүү эргэлзээрэй. Тэд найз нөхөд, хайртай хүн, төрөл садандаа хэзээд үнэнч байдаг. Эелдэг, найрсаг, ухамсартай. Стресст орсон ч хөдөлмөрийн чадвараа хадгалсаар байдаг. Ажилдаа идэвх зүтгэлтэй учир тушаал дэвшихдээ хурдан. Нэг үгээр хэлбэл зан байдал, ажил төрлийн хувьд төгс хүмүүс гэж болно. Харин эрүүл мэндийн байдал эмзэг. “Соёл иргэншлийн өвчин” гэгддэг атеросклероз буюу тархины судасны хатуурал, бөөрний өвчин, чихрийн шижин, хавдар тусах хандлагатай. Бие нь согтууруулах ундааг тэсвэрлэдэггүй. Хүнсний зvйлээс тэдэнд гахайн мах илүү шингэцтэй.
III бүлгийн хүмүүс хайр дурлалд оргилуун, дэврүүн

Торгон мэдрэмжтэй, авьяаслаг хүмүүс бол III бүлгийнхэн. Итгэлтэй хамтран ажиллагч, найз байж чадна. Ажил дээрээ өөртөө өндөр шаардлага тавьдаг, түүнийхээ хэрээр бусдыг ч тийм л байлгахыг хүсдэг. Тэд өөрийн эмзэг, гомдомхой сэтгэлээ амгалан тайван төрхийнхөө цаана нууж чаддаг. Харин хайр дурлалд тун ч оргилуун, дэврүүн хүмүүс аж.

III бүлгийн цустай эмэгтэйчүүд эрчүүдээсээ илүү хардамтгай.
Нэлээд тогтворгүй, хувирамтгай, сэтгэлийн хөдөлгөөнөөр аливаад ханддаг. Тэднийг нэгдүгээр бүлгийнхэнтэй харьцуулахад илүү бие сайтай. Махан хоолноос хонины мах илүүтохиромжтой.

IV бүлгийнхэн сонгосон амрагаа ч сэтгэл хангалуун байлгахыг хичээдэг Дөрвийнхний сэтгэл дотор дор хаяж хоёр хүн байдаг. Энэ нь заримдаа зовлонт эргэлзээ, шаналлын үндэс болдог. Тэд оргилуун, дур хүслээ үргэлж бусдын нүднээс нууж чаддаг. Энэ бүлгийнхэн хайр дурлалд төгс амраг, нөхөрлөлдөө үнэнч, амьдралын жинхэнэ сайн хань болж чадна. Тэд өөрийн аз жаргалын тухай мөрөөдөх зуураа сонгосон амрагаа ч сэтгэл хангалуун байлгахыг хичээдэг. Харамсалтай нь энэ бүлгийн цустай хүмүүс их цөөн тохиолддог байна

Эх сурвалж http://www.info.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.