Comment.mn

МАХН малчдад цалин өнгө гэнэ үү

39005a98c708a415original2016 оны сонгууль хэзээ мөдгүй л хаяанд тулж ирээд байгаа. Харин энэхүү сонгуулиар улстөрийн намууд өөр өөрийн мөрийн хөтөлбөрөө гаргаж ард иргэдийнхээ толгойг ёстой угаана гэдгийг үзүүлнэ. Өнөө мартсан иргэдээ санаж байгаа ухаан нь сонгууль. Тиймдээ ч иргэд одоо энэ бүх үлгэр домогт итгэхээсээ итгэхгүй нь илүү олон болсон.

Гэхдээ хэн илүү ярьж, илүү ард түмэндээ өрөвдөлтэй харагдаж чадсан нь бас болоогүй ээ сонгуулийн үеэр мөнгө хэн илүү цацсан нь гарч ирдэг бичигдээгүй хуультай болчихсон.

Тэгвэл ирэх сонгуулийн сураг, мөрийн хөтөлбөр одооноос эхэлж байгаа сурагтай. Учир нь зарим нэгэн албан биш эх сурвалжийн мэдээлж байгаагаар МАХН-ынхан өнгөрсөн оноос эхлэн малчин ард түмэн минь гээд л дээр дооргүй ухаан зарж гүйгууд байгаа нь хөдөөний иргэдийг “тойглох” гэсэн хөөрхий санаа.

За энэ ч яахав чадаж байгаа юмыг яая гэхэв. МАХН-ны 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт ийм зүйл тусгагдсан юм гэнэ үү.

1. Төрөөс малчдад цалин олгоно. Сардаа 350-700 төгрөгийн цалин, нийтдээ 80-120 орчим тэрбум төгрөгийн урамшуулал болох юм байна
2. Гэр хороололд амьдарч байгаа иргэдэд цалингийн 15 хувийн нэмэгдлийг олгох юм байна. Нийслэлийн хэмжээнд 1.4 сая хүн гэр хороололд амьдарч байгаа аж.

Гэтэл өнөөдөр эдийн засгийн хямрал гээд дээр дооргүй сандран үймэлдэж байхад бас хаанаас ямар гээчийн их мөнгө ёстой л миний мэдэхгүй тоогоор баагаад өгөв дөө. Ёстой улстөрийн хэнээ гэж энэ байхдаа учир утгагүй амлалт одоо иргэдийн тархийг угаахаасаа нэгэнтээ өнгөрсөн бүр явцгүй арга болсон байх. Учир нь олон удаагийн сонгуульд оролцож хашир суусан иргэд өнөөдөр сайхан амлалт биш сайхан амьдралыг илүү ихээр сонгох биз.

Эх сурвхалж: www.ugluu.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.