Comment.mn

Гурван сая дахь иргэнд зориулан лого батлав

Гурван сая дахь иргэнд зориулан лого батлав

Монгол Улсын сая дахь иргэн мэндэлсний дараа Монгол Улс гурван сая иргэнтэй болсныг бэлгэдэж үндэсний бараа, бүтээгдэхүүн, ТВ нэвтрүүлэг, хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдээр түгээх мэдээ, нийтлэл, материалд энэхүү логог хэрэглэхээр тогтсон байна.

Энэхүү лого нь Монгол Улсын гурван сая дахь иргэн дэлхийн бөмбөрцгийн хаана ч тодорч болохыг илэрхийлэх үүднээс  дэлхийн бөмбөрцгийг дэвсгэр болгон зурсан. Бөмбөрцөг дотор бие биедээ багтсан гурван хүнийг харуулсан нь хүүхэд гэр бүлд өсч хүмүүжих, гурван сая дахь иргэн маань  бие бялдрын хувьд өсч том болсон ч Монгол Улсын гурван сая дахь иргэнээр мөнхөд алдаршиж үлдэж байгааг илэрхийлнэ гэсэн хоёр утгатай байна. Мөн амуу буудайгаар хүрээлүүлсэн нь хүн ам өсч олуулаа болохыг бэлгэдсэн бол дээд талд Монгол Улсын соёмбыг байрлуулжээ.

Эх сурвалж http://www.info.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.