Comment.mn

2015 оноос хойших хөгжлийн хөтөлбөрийг хэлэлцэх засгийн газар хоорондын хэлэлцээний эхний хуралдаанд үг хэлэв

2015 оноос хойших хөгжлийн хөтөлбөрийг хэлэлцэх засгийн газар хоорондын хэлэлцээний эхний хуралдаанд үг хэлэв

Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч О.Оч 2015 оны 1 дүгээр сарын 19-нд Нью-Йорк хотод болсон 2015 оноос хойших хөгжлийн хөтөлбөрийг хэлэлцэх засгийн газар хоорондын хэлэлцээний эхний хуралдаанд оролцож, хэлэлцэж буй асуудлаар Монгол Улсын байр суурийг танилцуулан үг хэлэв.

Байнгын төлөөлөгч О.Оч хэлсэн үгэндээ 2015 оноос хойших хөгжлийн хөтөлбөрийг хэлэлцэх засгийн газар хоорондын хэлэлцээ нь Мянганы хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх явцад гарсан ололт амжилт хийгээд сургамжид тулгуурлах ёстойг онцлоод Мянганы хөгжлийн зорилтууд нь олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны хүрээг тодорхойлоход ач холбогдолтой болсныг тэмдэглэв.

Тэрбээр цааш нь далайд гарцгүй орнуудын онцгой хэрэгцээ шаардлагыг 2015 оноос хойших хөгжлийн хөтөлбөрт тодорхой тусгах нь зүйтэй гэж үзэж байгаагаа мэдэгдэв.

Нийгмийн хөгжил дэх нөхөрлөлийн тухай НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолыг Монгол Улс санаачилж байсныг дурдаж, дэлхий дахинаа 1 тэрбум гаруй гишүүнтэй нөхөрлөл нь 2015 оноос хойших хөгжлийн хөтөлбөрт чухал түнш болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Эх сурвалж http://www.info.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.