Comment.mn

Дуучин Х.Акбота: Би ямар үе мултарсан авгай байгаа биш дээ…

“Мотив” хамтлагийн дуучин Б.Ганбаатартай хамт амьдарч, Б.Анар нэртэй хөөрхөн хүү төрүүлж байсан дуучин Х.Акбота экс нөхрөөсөө өрх тусгаарлаад удаж байгаа. Загвар өмсөгч залуутай учир ургуулан хэсэгтээ л романтик бэлэг солилцож явсан дуучин бүсгүй саяхнаас өөр нэгэн залууг амрагаараа сонгосон болохоо нуугаагүй.

Тэгвэл түүнийг өөрөөсөө нэлээд хэдэн насаар дүүмэд залуугийн толгойг эргүүлэн  Австрали улс руу хамтдаа аялан, тун саяхан нярайлж охинтой болсон талаар хэвлэлийнхэн шуугиж эхэллээ. Хоёр дахь хүүхдээ төрүүлэх нь байтугай чухам хэзээ хөл хүндтэй болсноо ч “мэдээгүй” яваа дуучин Х.Акбота энэ бүхнийг үгүйсгэж, өөрийн цахим хуудсаараа дамжуулан ийн мэдэгджээ.

“Ёо, энэ худлаа мэдээгээ болиоч ээ. Цөм авах юмаа. Монголоор битүү одод байгаа, тэд нарыгаа бичээч ээ. Хаанаасаа цай уух зуураа худлаа хов жив олж сонсчихоод бичээд байгаа юм. Австрали энэ тэр, өөрөөсөө дүү залуу, бүр хүүхэд энэ тэр гэчихжээ. Би ямар үе мултарсан авгай байгаа биш дээ. Тэнэгтэж алдах юмаа” гэж тэрбээр бичжээ.

Эх сурвалж: Photonews.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.