Comment.mn

ИНЕГ-ын дарга Т.Лхагвасүрэн охиноо байгууллагынхаа зардлаар Америкт суралцуулжээ

Төрийн зардлаар буюу татвар төлөгчдийн мөнгөөр хүүхдээ гадаадын  их, дээд сургуульд суралцуулдаг “томчууд”-тай хариуцлага тооцдоггүй хэвээрээ л байна. Төрийн сангаас  төлбөрөө гаргуулаад баахан дарга нарын хүүхдүүд Америк зэрэг оронд суралцсан, тэд нар нь буцаад Монголдоо бараг ирдэггүй талаар  урьд нь сэтггүүлчид зөндөө бичиж байлаа. Тэгвэл өнгөрсөн оны 6 дугаар сард Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Т.Лхагвасүрэн нь охин Хонгорзулыгаа АНУ-ын Сан-Франциско хотын “City college of San Francisco” сургуульд “Олон улсын бизнес худалдаа харилцааны” мэргэжлээр 2 жил 6 сарын хугацаатай суралцуулах тушаал гарган явуулжээ. Энэхүү тушаалд тус газрын дэд даргын үүрэг гүйцэтгэгч Ч.Нямсайхан гэгч нь гарын үсгээ зурсан байлаа. Ингэж л дураараа аашилцгаадаг юм байна. Албан тушаалын хаялга ийм ажээ.

 

https://pbs.twimg.com/media/B7YSYQFCEAAjBEI.jpg

Б.Отгонбаяр

Эх сурвалж: www.tumen.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.