Comment.mn

ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна

2015 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 10 цагийн байдлаар

МОНГОЛ УЛСАД

Томуу, томуу төст өвчин 0,1 хувиар нэмэгджээ

Нийслэлийн хэмжээнд амбулаторийн үзлэгт 75563 хамрагдсанаас 6889 тохиолдол буюу нийт үзлэгийн 9.1 хувь нь томуу төст өвчтэй оношилогдсон байна. Энэ нь өнгөрсөн долоо хоногийн үзүүлэлтээс 0.1 хувиар нэмэгджээ.

 

Эх сурвалж: НЭМГ, ШУТ

Агаарын чанарын төлөв байдал

1 дүгээр сарын 12-оос 18-ны хооронд Нийслэлийн агаарын чанарын албаны мэдээгээр гэр хорооллын орчимд агаар “Их”, “Маш их”, хотын хэмжээнд “Бага зэргийн”, “Дунд зэргийн” бохирдолтой байна.

Хүснэгт. Агаарын бохирдлын төлөв байдал, Нийслэлд

Эх сурвалж: Агаарын чанарын алба, ШУТ

ДЭЛХИЙ ДАХИНД

Эбола вируст халдвараар 843 эрүүл мэндийн ажилтан өвчилсөн байна 

2015 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн байдлаар дэлхийн 10 улсад (Либери, Сьерра-Леон, Гвиней, Мали, Нигери, Сенегал, Бүгд Найрамдах Ардчилсан Конго, АНУ, Испани, Их Британи) Эбола вируст халдварын дэгдэлт бүртгэгдэж, өссөн дүнгээр 21362 хүн өвчилж, 8478(39%) хүн нас барсан байна. 1 дүгээр сарын 7-оос хойш 549 шинэ тохиолдол, нас баралт 194 хүнээр нэмэгджээ. 843 эрүүл мэндийн ажилтан өвчилсөний 500(59%) нь нас барсан байна.

Эх сурвалж: ДЭМБ, ШУТ 

АНУ-д хүнсний шалтгаант хордлого үүсгээд байгаа чихэр нь “candy apples”, “happy apples”, “merb’s candy” нэртэй юм байна. Уг чихрийг хэрэглэсний улмаас АНУ-д нийт 30 гаруй хүн хорджээ.

 

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.