Манай үндэсний үйлдвэрлэгчдийн нэг, өөрсдийгөө манлай гэж өргөмжилсөн “Өгөөж” компанийн үйлдвэрлэж байгаа еэвэнгээс даавуу гарчээ. Энэ тухай нэгэн хэрэглэгч өөрийн цахим хуудсаа жигшин өгүүлсэн байна. Бүр гурван ч еэвэнгээс даавуу гарсан тухай мэдээлэл ирүүлсэн юм.
Чухам технологийн алдаа байсан уу, үнэхээр “Өгөөж”-ийн үйлдвэрлэлийн орчин тийм бохир юм уу бүү мэд. Мөн ажилчдынх нь хайхрамжгүй байдал гээд олон зүйлээс шалтгаалах байх. Юутай ч Монгол түмний баяр болох Цагаан сар дөхөж буй энэ үед бүтээгдэхүүндээ юу нь мэдэгдэхгүй даавуу хийж үйлдвэрлээд байвал юу болох билээ. Цагаан сараар голдоо даавуутай боовоор идээгээ засна гэдэг юу л бол. Яагаад гэхээр нэг л саван дотроос гарч байгаа учраас боов ч тэр, еэвэн ч тэр ялгаа юу байна.
Нөгөө талаар тус даавуу нь юуны өөдөс ямар учиртай даавууг ч үл мэднэ. Бохир цэвэрийн алчуур юу эс мундах билээ дээ.
Н.Дөл
Эх сурвалж: www.unen.mn