Comment.mn

С.Зориг агсны шүүхийн шинжилгээнд хавсаргасан зурагнууд ил боллоо

3c7da86e3048dbgreatТэртээ 17 жилийн өмнө Монголын эх орны хөвгүүн С.Зориг аймшигтайгаар хүний гарт хөнөөгдсөн билээ. Өнөөг хүртэл алуурчин нь олдоогүй улстөрийн аллагыг ард олон мартсангүй, харамсалтайгаар хорвоог орхисон зоригт хүүгээ ч умартсангүй. Жил болгоны 10 дугаар сарын 2-нд нь хүндэтгэл үзүүлж, буруутай этгээдийг хайсаар. Саяхан гэхэд л УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар тус Байнгын хорооны харьяа Тусгай хяналтын дэд хорооны даргаар Г.Батхүү гишүүнийг улираан сонгосон билээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Оюун Тусгай хяналтын дэд хорооны дарга Г.Батхүү гишүүнд нэгэн захиас хэлсэн юм. Тэрээр “Таныг улираан сонгож байгаатай холбогдуулан Санжаасүрэнгийн Зоригийн амь насыг хөнөесөн хэрэгт анхаарлаа хандуулаарай гэж захих гэсэн юм. Өмнөх парламентын үед энэ асуудлаар Тусгай хяналтын дэд хорооноос ажлын хэсэг байгуулан ажиллаж байсан юм” хэмээсэн билээ. Тэгвэл өнөөдөр С.Зориг агсны шүүхийн шинжилгээнд хавсаргасан зурагнууд ил боллоо. Сэтгэл хирдхийлгэсэн энэ зурагнууд талийгаачийн Шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлт, материалд хавсрагдсан гэрэл зураг аж. УИХ-ын гишүүн Ш.Батбаярт хадгалагдаж байсаныгhttp://www.shudarga.mn сайт нийтэлжээ.

104(1) 106(1) 107(1)(1)Эх сурвалж: www.ugluu.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.