Comment.mn
Өрийг 58,3 хувьд тэнцүүлэхээр боллоо

Өрийг 58,3 хувьд тэнцүүлэхээр боллоо

УИХ-ын нэгдсэн чуулган түр завсарлалаа. Өнөөдрийн хуралдаанаар ганц асуудал буюу Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,  Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.  Өөрөөр хэлбэл, Монгол Улсын өрийн таазыг 60 хувьд хүргэхийг 58.3 болгох асуудлаар санал хураалаа.  Ингэхдээ Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд зааснаар гишүүдийн 3/2-ийн саналаар баталгаажих юм.  Санал хураалтад оролцсон гишүүдийн 91.8 хувь нь өрийн таазыг 58.3 тэнцүүлэхээр санал өгсөн юм.

 

Яг одоо Төсвийн байнгын хороо хуралдана.  Үүний дараа Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийх юм.

Д.Анар 

www.unen.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.