“МАК” компанийн өв залгамжлагч Н.Номтойбаяр танхай балмад зангаараа нэрд гарч, мөнгөнтэй хүний омон бардам дээрэнгүй байдлаараа УИХ-д хэл амтайхан гарч ирсэн гэлтэй. “Би залуу насандаа хүүхнүүдийг оймс шигээ солих болно” хэмээн ам бардам гайхуулдаг тэрбээр загварын ертөнцийнхөнтэй байнга нэр холбогддог. Түүний араас олон хүүхнүүд хуйлардаг ч тэрбээр Номтойбаяр өөрийн заяаныхаа ханиар Б.Мандухай хэмээх бүсгүйг сонгож эхнэр нь солонгост амаржиж охин төрүүлсэн. Н.Номтойбаяр “Энгүй их жаргалыг одоо л мэдэрч байна” хэмээн ойр дотныхондоо хуучилсан залуу гишүүн энэ жаргалаа умартаж дөнгөж төрсөн үрээ,амаржаад удаагүй эхнэрээ үл хайхран эрхэм гишүүн шинэхэн амрагтай болж сэтгэлийн цэнгэл эдлэж явна уу? Тэрээр түүний шинэхэн амрагаар “Киви” хамтлагийн дуучин Агий тодорсон бололтой. Юутай ч эрхэм гишүүнийг “Киви” хамтлагийн дуучин Агийтай болзох болсон талаар мэдээллүүд жиг жуг хийх боллоо. Агийгийн хувьд 3 жил үерхсэн найз залуугаасаа салаад удаагүй байгаа билээ
Эх Сурвалж:tsahim.mn