Comment.mn

Г.Сарангэрэл О.Баасанхүү гишүүнээс 10 тэрбум төгрөг нэхэмжилжээ

Г.Сарангэрэл О.Баасанхүү гишүүнээс 10 тэрбум төгрөг нэхэмжилжээ

Х.Тэмүүжингийн нялх амраг гэгдээд байсан Г.Сарангэрэл өдгөө ШШГЕГ-ын харьяа эмэгтэйчүүдийн хорих 407 дугаар ангид хоригдож буй. Хэдийгээр тэрбээр хар тамхины хэргээр нэг жилийн хорих ял сонссон ч нэрээ төрөө сэргээлгэхээр шүүхэд ханджээ. Өөрөөр хэлбэл, Г.Сарангэрэл УИХ-ын гишүүн О.Баасанхүүг хэвлэл мэдээллийн хэрэгслээр өөрийнх нь тухай “Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжингийн нялх амраг хар тамхины хэргээр саатуулагдсан” гэж мэдээлсэн учир буруутгаж байгаа юм.

Тиймээс УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээс 10 тэрбум төгрөг нэхэмжлэн, нэхэмжлэлээ Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд өнгөрсөн арванхоёрдугаар сарын 26-нд хүргүүлжээ. Хэргийг тус дүүргийн шүүгч С.Энхбаяр дэнслэх юм байна. Шүүх Г.Сарангэрэлийн УИХ-ын гишүүн О.Баасанхүүг хариуцагчаар татсан нэхэмжлэлийн хурлын товыг 60 хоногийн дотор багтаан гаргана. Шаардлагатай гэж үзвэл 30 хоногоор сунгах боломжтой юм байна. Ингэснээр Г.Баасанхүү, Г.Сарангэрэл нарын хэргийг ирэх гуравдугаар сард хэлэлцэхээр болжээ. Харин Г.Сарангэрэлийн өмгөөлөгчөөр Г.Батбаяр оролцох юм.

Эх сурвалж http://www.info.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.