Comment.mn

Ширэн бээлийтнүүд өрсөлдөж байна

Ширэн бээлийтнүүд өрсөлдөж байна

XX зууны манлай дасгалжуулагч В.Батбаярын нэрэмжит олимпын боксын 2015 оны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн Спортын төв ордонд үргэлжилж байна. Тэмцээний нээлт энэ сарын 18-нд болсон юм. Нээлтийн үеэр “МИАТ” ХК-ийн захирал Г.Жаргалсайхан, “Моодун хаан групп”-ийн захирал Д.Хишигжаргал, “АПУ”ХК- ийн гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбилэг, “Шивээ- Овоо” ХК-ийн гүйцэтгэх захирал О.Отгонбаатар нарт 2014 оны Шилдэг дэд ерөнхийлөгч гэсэн өргөмжлөл, дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үзэх эрх гардуулжээ.

Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба нээлтэд оролцож “Инчон 2014” Азийн наадмын аварга Д.Отгондалайг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Олон улсын хэмжээний мастер М.Нандинцэцэг, Б.Түвшинбат нарыг Алтан гадас одонгоор шагнасныг гардууллаа. Энэ үеэр Монголын боксын холбооны 2014 оны шилдгийн шилдэг тамирчнаар Олон улсын хэмжээний мастер Д.Отгондалай, шилдэг эрэгтэй тамирчнаар Олон улсын хэмжээний мастер Б.Чинзориг, шилдэг эмэгтэй тамирчнаар Олон улсын хэмжээний мастер М.Нандинцэцэг, оны шилдэг дасгалжуулагчаар “Хангарьд” клубийн дасгалжуулагч С.Баттулга, шилдэг шүүгчээр Олон улсын боксын холбоо (AIBA)-ны гурван одтой шүүгч Ц.Даваасүрэн нар тодорчээ. Энэ жилийн улсын аварга шалгаруулах тэмцээн нь олимпын өмнөх жил гэдэг утгаараа нэлээд өргөн цар хүрээтэй болж байгаа бөгөөд 18 настай тамирчид өрсөлдөх эрхтэй болсноороо онцлогтой. Тэмцээнд 31 байгууллагын 221 тамирчин эрэгтэй арав, эмэгтэй найман жинд өрсөлдөж байна. Түрүүлсэн тамирчид дэлхийн болон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болох юм. Тэмцээний аваргууд энэ сарын 24-нд тодорно.

Ц.Заяа

Эх сурвалж http://www.info.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.