Хар тамхины хэргээр шүүхээс ял сонссон Г.Сарангэрэл ирэх гуравдугаар сард суллагдахаар болжээ. Тодруулбал, ШШГЕГ-ын харъяа эмэгтэйчүүдийн хорих 407 дугаар ангид хоригдож буй Г.Сарангэрэлийн хоригдох хугацаа дуусч байгаа аж.
Түүнд анхан болон давж заалдах шатны шүүхээс1.6 жилийн хорих ял оноосон ч Улсын дээд шүүхээс нэг жилийн хорих ял болгон бууруулсан. Ингэснээр түүний цагдан хоригдож байсан хугацаа ороод хоригдох ялын хугацаа ирэх гуравдугаар сард дуусч байгааюм байна.
Эх сурвалж: www.ugluu.mn