Хонь – (3/21-4/19)
Олонх хонинууд амжилт ялалтанд эргэлзэж ирээдүйдээ санаа зовних болно. Ойрын үед шинэ эрч хүч үзэл бодлоор цэнэглэгдэж үр дүн нь танд сэтгэл ханамж, таашаал өгөх болно. Энэ цаг мөчид хамгийн гол чухал гэсэн зүйл дээрээ бүх анхаарлаа төвлөрүүлж, эд юмсын мөн чанарыг ойлгож мэдэх, бодож санасан бүхнээ бодит байдалд хэрэгжүүлж биелүүлэх нь чухал байх болно.
Үхэр – (4/20-5/20)
Та өөрийн аз жаргалын төлөө зарим нэг зүйлээс татгалзах хэрэгтэй. Энэ нь болзошгүй эрсдлээс таныг сэргийлнэ. Өнөөдөр та хэдийгээр шулуун шударга зантай нэгэн боловч аливаа нэгэн зүйлийн гол цөмд нь орж байгаа байдалтай нь эвлэрэх хэрэгтэй гэдгийг сануулж байна. Шинэ танилтай болох, уулзалт, хэлэлцээр зохион байгуулах, ажил хэргээ урагшлуулах, гар урлал, хуучны эд хэрэглэл сонирхох, орлогын шинэ эх үүсвэр хайж олоход сайн өдөр. Очиж үзээгүй газар орноор аялж жуулчлах, хүмүүстэй танилцахад таатай байна.
Ихэр – (5/21-6/21)
Энэ долоо хоногт баримтлах зөв бодлого баримтал, Ямар ч нөхцөлд орсон та өөрийнхөөрөө бай. Мэргэжлийн ажилд, тэр тусмаа аз туршсан хэрэгт хэт өөртөө итгэлтэй байсны хэрэггүй. Эрэгтэй ихрүүдэд өөрийн хамтрагчаа анхааралтай сонжих, шаардлагатай тохиолдолд бий болсон харилцаагаа өөрчлөхийг одод зөвлөж байна. Тооцоонд алдаа гаргах, мэдээг буруу дүгнэх нь гэнэтийн зардал гарах, мэргэжлийн үйл ажлын хүрээнд ноцтой асуудлууд үүсэхэд хүргэх юм. Та амьдралын материаллаг талаас нэлээд хөндий, үрэлгэн байгааг одод анхааруулж байна.
Мэлхий – (6/22-7/22)
Хэрэв та амьдралыг бүрэн таньж мэдээгүй байгаа бол буруу суртал ухуулгад автах аюул тулгарч байна. Алив нэг бүлгэмийн хөнгөн зууш болж болзошгүй. Ертөнцийг үзэх үзлээ өргөжүүлэхэд чиглэсэн доривтой зүйл хийж эхэл. Хүчин чармайлтаа нэмэгдүүл. Өөрийн итгэдэг боловсролтой хүмүүстэй зөвлөлд. Одоо оюун санааны багш хайхаас илүүтэй, мэргэжлээ сонгох нь чухал гэдгийг санах хэрэгтэй. Та энэ өдөр хүнд хууртах зэргээс болгоомжтой байхыг хичээ.
Арслан – (7/23-8/22)
Эргэн тойрон таныг шүүмжилсэн хүмүүсээр дүүрч та зөрчил маргаанд толгой эргэнэ. Хэт улайрсан нэг талыг баримталсан байр суурь нөхцөл байдлыг улам хүндрүүлнэ гэдгийг сана. Ийм байр суурь баримталвал нөхцөл байдал мөд сайжрахгүй. Өсвөр насны хүүхдүүд нилээд асуудалтай байх хэдий ч тэдэнд уурлахын өмнө өөрийгөө тэдний насан дээр ямар байснаа эргэцүүлэн бод.
Охин – (8/23-9/22)
Биеийн тамирын дасгал хийх, харилцаа холбоо тогтоох, амралт зугаа цэнгэлд тааламжтай. Орчлон ертөнцийн амар амгаланг мэдэрсэн энэ өдөр танд удаан хугацаанд мартагдахгүй. Аливаа үйл ажиллагаанд та өөрийгөө гялалзтал харуулж чадна. Гэвч өөрийн боломжийнхоо хэр хэмжээг тодорхойл. Шийдэмгий байдал эсвэл хэт том төсөл хэрэгжүүлэхээр эрмэлзэх нь таны эсрэг эргэж болзошгүйг анхаар. Зөвхөн би гэсэн үзлээс чинь болоод удирдлага чинь таны тухай бодлоо өөрчлөхөд ч хүрч мэднэ.
Жинлүүр – (9/23-10/22)
Сэтгэл хангалуун өдөр. Та бүхнийг өөрийн болгох гэж оролддог зангаасаа татгалзах хэрэгтэй. Азаар энэ талаар хэн нэгэн танд зөвлөх болно. Иймэрхүү асуудлыг хамгийн сайн дотны найз нөхөдтэйгөө сайтар ярилцвал илүү үр дүнтэй байх болно. Хайр дурлалын бурхан Сугар гараг таны хайр дурлалын харилцаанд гайхалтай нөлөө үзүүлэх болно. Мөн та энэ үед хүмүүсийн асуудлыг шийдвэрлэж өгөхийг хичээх болно. Өөрийгөө сэтгэл хангалуун болгодог зүйлээ хийхэд хамгийн тохиромжтой үе.
Хилэнц – (10/23-11/21)
Хуримтлал материаллаг баялагийг бэлэгдсэн өдөр болно. Хилэнцүүд үл хөдлөх хөрөнгөтэй болж ирээдүйдээ итгэх итгэлээр дүүрэн байх болно. Харин үнэт эдлэл, машин техник зэрэг хөдлөх хөрөнгийг худалдаж авах гэсний хэрэггүй. Энэ нь эрсдэл дагуулж болзошгүй байна. Хэрвээ танил тань ямар нэгэн зүйл өөрөөсөө худалдаж авахыг санал болговол түүнээс соёлтой татгалзаарай. Оройг гэр бүлтэйгээ хөгжилтэй өнгөрөөхийг хичээх хэрэгтэй.
Нум – (11/22-12/21)
Биеэ барьсан түгжигдмэл өдөр. Бүтээл туурвилыг хийж гүйцэлдүүлэхэд тохиромжтой өдөр. Ашигтай захиалгыгхийж дуусгахад онцгой их хүчин зүтгэл гаргах шаардлагатай. Энэ өдөр та сэтгэл хөдлөлөө бусдад харуулахыг хүсэхгүй. Зорилгодоо анхаарлаа хандуулж түүнд дөхөн очиход таны санаа бодол төвлөрнө. Оюун санааны ба гар хөдөлмөр үр дүнтэй байна. Сурлагадаа мэдэгдэхүйц амжилт олно.
Матар – (12/22-1/19)
Ашигтай арилжаа хийх боломжийг бүү алд. Шинэ ажилд шилжихэд гэмгүй. Ямарч ажил эхэлсэн сайн үр дүн авч ирнэ. Саад бэрхшээлтэй хэт чармайн тэмцэлдэх хэрэггүй. Сэтгэл санаа эрс огцом хувирахаас болгоомжил. Өөдрөг үзэл тань гүн гүнзгий гутралаар солигдож өөрчлөгдөх магадлалтай байна.
Бумба – (1/20-2/18)
Мөрөөдөл биелэх өдөр. Та энгийн зүйл мөрөөдөж байсан бол тэр чинь биелэлээ олоход тун ойрхон байна. Санасан бүхэн биелэнэ. Харилцаа холбоо тогтоох, мэдээл цуглуулах, худалдаа наймаа хийх, аялалд явах, шинэ ажил төлөвлөхөд таатай. Өөрийн үйл ажиллагаанд чухал сонголт хийхийг хичээ. Үүнд хүч цагаа зарцуулах хэрэгтэй болно. Өнөөдөр санхүүгийн асуудал болон албаны бичиг баримтад ихээхэн анхааралтай байхыг шаардаж байна.
Загас – (2/19-3/20)
Од эрхэсийн байрлал загасынханы үнэнч шударга, эрх мэдэл, заан зааварлах, юу ч болсон өөрийн байр суурин дээр зогсохыг тэмүүлдэг төрөлхийн эрмэлзлэлийг тань сэргээж өгнө. Таны эерэг зан чанарууд хэт ёс зүйгүй өршөөл энэрэлгүй байдал руу халтиран орохоос богоомжлуулна.
www.coment.mn