Эх сурвалж http://www.info.mn
“Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд өнөөдөр 12.40 цагт “Хүсэл Зорилгоо Нэгтгэе” Үндэсний хөдөлгөөнөөс мэдээлэл хийнэ. Тус хөдөлгөөнөөс Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд шаардлага, мэдэгдэл хүргүүлнэ. Харин шаардлагын хариуг тогтоосон хугацаанд өгөхгүй бол тус хөдөлгөөнөөс гуравдугаар сарын 8-ны өдрөөс эхлэн 13 хүний бүрэлдэхүүнтэй улс төрийн өлсгөлөн зохион байгуулах тухай аж. Үүний зэрэгцээ “Хүсэл Зорилгоо Нэгтгэе” Үндэсний хөдөлгөөнөөс 2015 оныг Үндэсний эв нэгдлийн жил болгон зарласантай холбогдуулан нийт ард иргэддээ хандан уриалга гаргаж мөн төрийн албан хаагчдаар “Хуйвалдааны мэдүүлэг” бөглүүлж авах ажлыг орон даяар зохион байгуулах гэж байна.